Долоон тэрбум 200 орчим сая төгрөгийн тамхи хураажээ
Тамхины хяналтын тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны хоёр, гуравдугаар улиралд шалгалт явуулжээ.
Шалгалтад 21 аймаг, нийслэлийн 3000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдсан байна. Шалгалтын явцад тамхины үйлдвэрлэл, хайрцаг, сав, баглаа боодол, хаяг, шошгожилт, санамж анхааруулга, тамхины сурталчилгаатай холбоотой зөрчил илрээгүй аж.
Харин тамхийг зөвшөөрөлгүй болон ширхэглэн худалдаалах зөрчил шалгалтад хамрагдсан объектуудын хувьд нийслэлд 20 хувь, аймаг, сумдад 5.4 хувь байгааг тогтоосон байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн “Тирлик” зах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Цагаан гэр”, “Бишрэл” гэх мэт дөрвөн дэлгүүр тамхийг тусгай зөвшөөрөлгүй худалдан борлуулсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн “Ундрам”, “Соёмбо”, “Их худагтай” ХХК, иргэн н.Нарантуяа, Б.Оюунцэцэг нарын дэлгүүрийн худалдагч нар тамхи ширхэглэн худалдаалж байжээ. Түүнчлэн нийслэлд гудамжинд ил задгай худалдаа эрхэлж буй иргэд тамхи нууцаар худалдаалж байгааг тогтоосон ажээ.
URL: