Гурилын үнэ өсөхгүй
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж, ярилцлага өрнүүллээ.
Энэ үеэр тариаланчид улаанбуудай, гурилын үнийг нэмэх санал гаргасан ч аль аль талдаа алдагдалгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг сайд онцолсон юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй гэж үзэж байна.
Ургац хураалтын ажил хэвийн явагдаж байгаа. Төлөвлөсөн хугацаандаа хурааж дуусах учраас үнэд нөлөөлөхгүй гэдгийг тус газрын удирдлагууд хэлж байна.
Гурил кг нь 550-1000 төгрөг
Хүнсний захуудын гурилын үнийг хүргэж байна.
“Хүчит” шонхор худалдааны төв
Улаанбаатар
Дээд 950-1000
Нэгдүгээр гурил 650-700
Алтан тариа
Дээд 1000
Нэгдүгээр гурил 650
Хоёрдугаар гурил 500
Орос гурил
Дээд 1200-1400
Нэгдүгээр гурил 1200-1400
“Бөмбөгөр” худалдааны төв
Улаанбаатар
Дээд 1000
Нэгдүгээр гурил 700
Алтан тариа
Дээд 1000
Нэгдүгээр гурил 700
Хоёрдугаар гурил 550
Орос гурил
Дээд 1400
Нэгдүгээр гурил 1400
Э.Өнөр
URL: