Хөхний хорт хавдрыг хэрхэн тусахгүй байх вэ?

    c72da1ac7e8456c3bigХөхний хорт хавдрын хор уршиг, биенд ямар хэцүү өөрчлөлт авчирдгийг нь сануулж чамайг айлгахыг хүссэнгүй ээ. Харин хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлж, тусахгүй байх аргыг зааж өгөх гэж байна.

1. Байцааг “Байяа!” гэтэл нь сайн идэх
Цэцэгт байцаа, броколли байцаа бас энгийн байцааг маш сайн иддэг болоорой. Хэрэв тэгвэл биенд чинь илүүдэл даавар үүсэхгүй бөгөөд хөхний хорт хавдар үүсэх эхний шалтгааныг ийн устгаж байна гэсэн үг юм.

2. Маалингын үр, шош, алмонд самрыг байнга хэрэглэдэг болох
Хөхний хорт хавдар тусах эрсдлийг 54%-иар бууруулдаг дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэ.

3. Маш бага уу эсвэл бүү уу
Алкохолний төрлийн зүйлийг хэлж байгааг шууд л ойлгосон уу? Өдөрт ганц хундагаас битгий хэтрүүлээрэй. Энэ төрлийн ямар ч зүйл хөхний хорт хавдар үүсэхийг дэмждэг байна.

4. Хүүхдээ аль болох хөхөөр хоолло
Хүүхдээ бор хоолонд орсон ч гэсэн хөхөж байвал хөхөөрөө аль болох удаан хооллох хэрэгтэй. Хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусаж болох хугацааг дор хаяж нэг жилээр хойшлуулдаг аж.

5. Өдөр бүр 30 минут алхах
Долоо хоногийн таван өдөрт дор хаяж 30 минут алхахад л чи хөхний хорт хавдар тусах эрсдлийг бууруулж чадна.

6. Тамхиа хая!
Хэрвээ чи тамхи татсаар л байх юм бол “Хөхний хорт хавдар хамгийн хурдан тусах магадлалтай хүмүүс” гэсэн жагсаалтанд байсаар л байна шүү!

7. Будагч бодис ихтэй дотуур хувцаснаас татгалз

Тас хар өнгийн хөхөвч бидний биеийг хичнээн үзэсгэлэнтэй харагдуулдгийг мэднэ ээ. Гэхдээ энэ нь хөхний хорт хавдар үүсгэх шалтгаануудын нэгд тооцогддог. Тиймээс аль болох бага цагаар зүүж, унтахдаа заавал тайлж хөхөө амраах хэрэгтэй. Мөн маш бариу хувцас, майкнаас ч гэсэн татгалзаарай.

8. Жингээ хяна
Бие чинь таргалалттай байх тусам хорт хавдар тусах магадлал ихэсдэг. Хэвийн жинтэй байх гэдэг зүгээр ч нэг гоо зүйн талаасаа сайхан зүйл биш юм шүү.

9. Өөх хараад “Пөөх” гэдэг бол

Өдөрт 70 граммаас дээш хэмжээний өөх бүү ид. Ер нь л өөх бага ид ээ!

10. Өөдрөг амьдар
Хамгийн сүүлийн зөвлөх арга бас чиний тогтмол чадах зүйл бол бол өөдрөг амьдрах! Судалгаагаар хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь сүүлийн таван жилд байнга стресс, сэтгэлийн хямралд өртсөн бүсгүйчүүд байсан байна. Тиймээс аль болох өөдрөг, чадах чинээгээрээ гэрэл гэгээг өөртөө цуглуулж, эрүүл хэв маягтай амьдар. Тэгвэл чи хэзээ ч хөхний хорт хавдар гэдэг аймшигт зүйлийг тусахгүй.


URL:

Сэтгэгдэл бичих