Бугын анчин барих гэж танкийн бригад дайчилжээ

Бугын анчин барих гэж танкийн бригад дайчилжээ

Австрийн цагдаагийнхан бугын анчин Алоиз Хубер гэгчийг баривчлахын тулд армиас тусламж гуйж, бүхэл бүтэн хуягт танкийн салаа дайчилсан хэрэг гарчээ.

А.Хубер нь хууль бусаар ан агнасан хэрэг үйлдсэн бөгөөд цагдаагийнхны мөшгөлтөд ормогцоо гурван цагдааг ой хамгаалагчийн хамт буудаж хөнөөгөөд хөдөө байдаг фермийнхээ хашаанд хориглон буудалцаж эхэлжээ.

Тэрбээр анчин хүн тул хашааг бүсэлсэн цагдаа нарыг яг л буга намнаж байгаа мэт мэргэн буудаж байсан аж. Цэргийнхэн танк, хуягтаар зэвсэглэж ирэх хүртэл цагдаа нар гэмт этгээдтэй хэлэлцээр хийн саатуулж байсан байна.

Гэвч хууль сахиулагчид гэмт этгээдийг баривчилж чадаагүй бөгөөд фермд нэвтрэн ороход ор сураггүй алга болсон байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих