КОФЕ БА ЭРҮҮЛ МЭНД

coffee_cupКофе бол дэлхий дээр хамгийн их нэр хүндтэй ундаа билээ. 17-р зуны үед арабууд кофег Европт авчирсанаас хойш хүмүүс түүний сайхан үнэр, амт, тайвшруулах үйлчилгээг шагшин магтах болсон. Кофенд агуулагдах кофейн төв мэдрэлийн системийнүйл ажиллагааг сэргээж, ядаргаа ,нойрмог байдлыг арилгаж ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Нэг аяга буцалсан усанд нэг цайны халбагаас илүүгүй кофе хэрэглэхийг зөвшөөрдөг. Энэ тунгаар хэрэглэвэл аяга кофенд 0,05-0,1 кофейн агуулагдана. Үүнээс илүү хэрэглэвэл эрүүл хүний ч зүрх дэлсэж, артерийн даралт хэлбэлздэг гэнэ. Яагаад гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Судалгаанд оролцсон 170 хүнд өглөө, өдөр, орой хэд хэдэн цагийн зайтайгаар кофе уулгаж байхад ихэнх хүний дотоод цагийг эрчимжүүлэх буюу эрч хүч оруулж байв. Судлаачид мөн эмэгтэй хүмүүст кофе илүү үйлчилдэгийг тогтоосон байна. Үүнийг эмэгтэй хүний даавартай холбон тайлбарласан байна.

Эрдэмтэд олон жилийн туршид кофег хүний биед хортой юу, хоргүй юу гэж маргалдсаар ирсэн. Заримынх нь үзэж буйгаар кофе хүний зүрх судасны үйл ажиллагаанд хор учруулдаг байхад зарим эрдэмтэдийн баталснаар харин ч сайн нөлөөтэй гэдэг .Саяхан Австрийн эрдэмтэд кофе нь биеийг идэвхжүүлдэг, санах ойг сайжруулдаг, амьдралд өөдрөг хандах хандлагыг төрүүлдөг гэж баталжээ

Кофе нь тархины төв мэдрэлийн тогтолцоонд хурдан үйлчилж, ямар нэгэн үйлдэл хийх, тэмүүлэл өгдөг байна. Иймээс хүн мэдээллийг хурдан хүлээн авч, цаг хугацаанаас үл хамааран хариу үйлдэл хийх чадвар өндөр болдог байна. Үүнийг кофенд ихээр агуулагддаг Р витамин цусны судсыг уян хатан болгодог улмаар нэг аяга кофе ууснаар хүний бие нэг цаг ажиллахаас 20% илүү ажиллах чадвартай болдог гэж тайлбарлажээ. Кофе уухгүй бол их нойргүйдэлд нэрвэгдэж, унтаж байхдаа хэт мэдрэмтгий болсноос байн байн сэрж, улмаар ядарснаас дархлаа муудаж, өвчин тусахдаа амар болдог байна.

Кофе ууснаар судас хатуурдаг уу

Пирори нян нь ходоодны шарх болон хорт хавдар , хоолны хордлого үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Мөн нарны гэрлээс үүссэн нян хүний биед шингэж ходоод өвдөх хорт хавдар үүсгэдэг байна. Харин кофен дэх элементүүд дээрх нянг устгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавайн арлын нэгэн судлаач кофег өдөрт таван аяга уудаг хүн болон уудаггүй хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна. Кофег уудаг хүн уудаггүй хүнтэй харьцуулахад тав дахин бага өвчилсөн байна.

Кофе хорт хавдараас сэргийлнэ.

Судалгаанаас үзэхэд өдөрт 3 аяга кофе уудаг хүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг нь батлагджээ.

1970 оны эхэн үед кофе нь хүний зүрх судасны үйл ажиллагаанд муу, төдийгүй хорт хавдар үүсгэдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд тархжээ. Харин энэ ойлголтыг батлахын тулд олон эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсний эцэст кофе хавдар үүсгэдэггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Олон улсын хавдар судлалын байгууллагаас хорт хавдрын үүсгэгч нь кофейнд агуулагддагүй гэсэн мэдээлэл хийсэн байна. Кофейны найрлаган дахь клорген нь хавдар үүсгэхээс сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. Кофе нь гэдэсний өвчин, ялангуяа дээд хэсгийн гэдэсний үйл ажиллагаанд сайнболох нь нотлогджээ.

Кофе бол жинхэнэ супер эм юм.

Аяга кофенд 0,1-0,2 гр кофейн агуулагдаж байвал шингэцтэй, чанар сайн байна. Стакан усанд 1 ц. халбага хуурай кофе хийвэл энэ шаардлага хангаж чадна. Кофейнд дуртай зарим хүмүүс стакан усанд 2-3 халбага кофе хийж уудаг. Энэ маш хортой. 1 удаагийн хэрэглэх кофейны дээд хэмжээ 0,3 граммаас илүү байж болохгүй. Сүүтэй өтгөн биш кофе нь огт хоргүйгээр барахгүй зарим өвчтэй хүмүүст зохимжтой ч байж болно.

Зүрх судасны болон хөөрдөг зүрх нь дэлсдэг өвчтэй хүмүүс кофег хэмжээ хязгаартай хэрэглэх ба зарим тохиолдолд хэрэглэхийг бүр цээрлэдэг.

Мөн ходоодны үрэвсэлтэй, ялангуяа ходоодны шүүс, хүчил нь ихэдсэн, ходоодны болон 12 нугалаа гэдэсний шархтай хүмүүст зохимжгүй.

Кофег зөвхөн бага хэмжээгээр хэрэглэхэд л тэр нь хүний бие организмд сайн нөлөө үзүүлдэг.

Кофены үйл ажиллагааг сэргээх чадвар нь 1-3 цагийн хугацаатай. Олон хүмүүс энэ чадварыг уртасгахын тулд өдөрт олон дахин уудаг. Иймд энэ нь хүний зүрхний үйл ажиллагаандг муутгах, нойрыг алдагдуулж болзошгүй байдгийг анхаарах хэрэгтэй.

Кофе элэгний хорт хавдарт нөлөөлөх үү ?

Кофег тогтмол уух нь хүний биед хортой гэсэн судалгаа саяхан байсанч Японы эрдэмтэд кофены шинэ шидийг нээгээд байна. Учир нь өдөр бүр кофе уудаг хүн элэгний хорт хавдар тусах магадлал бага байгааг Токиогтйн хавдар судлалын төвийн эрдэмтэд нотолжээ. Гэхдээ чухам кофены найрлага дахь ямар бодис элгэнд эерэг нөлөөтэйг .эрдэмтэд тогтоогоогүй байна. Тэдний таамаглалаар антиоксидант хэмээх бодис байж магадгүй ажээ. Ямартай ч өдөрт 4 дээш аяга кофе уудаг бол элэгний хорт хавдар тусахгүй гэдэгт бүрэн итгэж болох нь. Мөн кофе өдөрт 1 аягаас дээж уудаг хүнийг удаггүй хүмүүстэй харьцуулж судалсан байна. Судалгааны дүнд элэгний хорт хавдраар өвчлөх нь кофе уудаг хүнд 50% бага тохиолдсон байна.

Кофе циррозын эсрэг үйлчилгээтэй.

“Нэг аяга кофе болгон церрозыг 22 %-иар буруулдаг” гэж америкийн эрдэмтэд бидний баярлуулж байна. Судалгааны явцад кофег тогтмол хэрэглэх нь элэгний болон архины церрозын эрсдлийг бууруулдаг хэмээн баталжээ. Өдөрт 1 аяга кофе уудаг хүний циррозны эрсдэл 30 хувиар буурсан бол 1-3 аяга кофе хэргэлдэг хүнийх 40 хувиар буурсан байна. Харин өдөрт 4 дээш дээш аяга кофе хэргэлдэг хүнд архины церроз тусах магадлал 80% хүртэл хувиар буурсан нь ажиглагдсан байна. Тэгэхээр кофе их хэрэглэх тусам эрсдэлийн хэмжээ багасч байна гэсэн үг юм.

Кофе цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ

Хүн өдөрт 2-3 аяга кофе удаг бол цөс чулуужилтаас сэргийлж болдог ажээ. Кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлала нь маш бага байдаг ажээ Гэхдээ аль болох өглөө юму өдөр уух нь илүү үр дүнтэй Орой юмуу хоолны дараа уувал тархины үйл ажиллагаа идэвхижиж нойргүйдэлд хүргэдэг ажээ иймээс та кофе өглөө, өдрийн цайн дээрээ уувал эрүүл мэндэд тустай.

Ходоодны үрэвсэртэй хүмүүс кофе бүү уу

Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй, ходоодны шархлаатай, 12 нугалаа гэдэс, ходоодны үрэвсэлтэй хүмүүс кофе хэрэглэж болохгүй. Учир нь энэ ундаа хоол боловсруулах булчирхайг өдөөж, ходоодны шүүсний шүүрлийг нэмэгдүүлдэг. Харин хэт хөөрөлтэй, нойргүйдэлттэй хүмүүсийг зөвхөн сүүтэй кофе хэрэглэхийг зөвлөж байна.

Кофе зүрхний өвчинд тустай юу

Кофег өдөрт 5 аяга уудаг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа цайг таван аяга уудаг хүнийхээс сайн байсныг нотолжээ

Кофе бэлгийн чадавхыг сайжруулдаг.

Саяхан Америкийн судлаачид кофечин хүний бэлгийн чадавхи сайн болохыг тогтоосон байна. Учир нь кофены найрлаганд байдаг бодисууд нервны үйл ажиллагаг сайжруулж, зүрх судасны идэвхитэй байдлыг тэтгэхийн хамт сексийн мэдрэмжийг илүү их төрүүлдэг байна.

Кофе хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэггүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 300 миллиграмм кофейн хэрэглэж байхыг зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих