Леброн Жеймс Ромд бал сараа өнгөрүүлж байна
Сагсан бөмбөгийн од Леброн Жеймс бал сараа Ромд өнгөрүүлж явна. Тэрээр ахлах сургуулиасаа үерхсэн, хоёр хүүхдийнхээ ээж Саванна Бринсонтой өнгөрсөн бямба гаригт хуримаа хийсэн билээ. Хэдий тэдний хүүхдүүд аль хэдийнэ найм, таван нас хүрсэн ч Леброн хуримаа хийж амжаагүй байсан юм. Өнгөрсөн оны эхээр сүй тавьсан хос өнгөрсөн долоо хоногт Сан Диегод гурван хоног үргэлжилсэн нүсэр найр хурим хийснийхээ дараа Ромыг зорин ирсэн нь энэ. Эртний хотын түүх дурсгалтай танилцангаа зургаа авахуулахын хажуугаар өөртэй нь зургаа авахуулах гэсэн шүтэн бишрэгчдэдээ ч бас цагаа харамгүй зориулж яваа аж. Шинэхэн эхнэр нөхөр хоёр Ромын Колизей, Ватиканы сүм гээд эртний түүхт газруудаар яг л эгэл жирийн жуулчин шиг алхалж яваа биз.
Тэд бал сарынхаа зургаасаа Твиттертээ дэлгэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: