АНУ цэргийн цохилт өгөхөөр сүрдүүлсээр байна

8huvi-middleТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Химийн зэвсгээсээ татгалзах хэлэлцээрийг Сири улс биелүүлтэл тус улсад цэргийн хүч хэрэглэхээр сүрдүүлсэн хэвээр байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел мэдэгдлээ.

АНУ-ын цэргийнхэн бэлэн байдалд байгаа ба Ерөнхийлөгч Барак Обама довтлох тушаалыг хэдийд ч өгөх боломжтой гэж Хейгел хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Сиритэй залгаа Газар дундын тэнгист АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системээ байрлуулсан гэж тэрбээр хэлсэн юм.
Сирийн химийн зэвсгийг бүхлээр нь олон улсын хяналтад шилжүүлэх, ирэх оны дундуур устгах төлөвлөгөөнд АНУ болон Орос санал нэгдэн гэрээ байгуулсан билээ.
Сирийн химийн зэвсгийг устгах нь бэрхшээлтэй асуудал боловч Сирийн Засгийн газар төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч байгаа хугацаанд биелэх боломжтой гэж АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Демпси мэдэгдэв.
Химийн зэвсгийг устгах талаар тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр хэлэлцэж байгаа билээ.
Л.Урангуа


URL:

Сэтгэгдэл бичих