Сайд Л.Болд Кувейт улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Л.Болд Кувейт улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мубарак Аль Сехайжаныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт Улсын Элчин сайд Мубарак Аль Сехайжаны Монгол, Кувейтын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөн гэрэгэ хадгалууллаа гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих