T-ARA, Davichi хамтлаг Монголд клип хийх болжээ

T-ARA, Davichi хамтлаг Монголд клип хийх болжээ

Солонгосын алдарт T-ARA болон Davichi, Speed, The Seeya хамтлагууд өнөөдөр “Чингис” зочид буудалд хэвлэлийн бага хурал хийж, монголын сэтгүүлчдийн асуултад хариулав.

Монголд ирсэн сэтгэгдлийг нь асуухад T-ARA-гийн охид “Би Монголын тухай ирэхээсээ өмнө сонирхсон. Гэхдээ онгоцны буудалд буусан тэр үеэр яагаад ч юм гадаад байна гэсэн сэтгэгдэл төрөөгүй. Яг л ах дүү, хамаатан садан, найз нөхөд дээрээ ирсэн мэт санагдсан. Монголынхоо үзэгчидтэй маш сайхан өдрийг өнгөрөөж, мартагдахгүй дурсамж үлдээнэ гэж итгэж байна” гэсэн юм. Мөн T-ARA, Davichi хамтлагийнхан манай улсад байх хугацаандаа Монголын говьд шинэхэн дууныхаа клипийг хийлгэх болсноо мөн энэ үеэр дэлгэлээ. “T-ARA” хамтлагийн хувьд ирэх сарын 11-нд шинэ цомгийн нээлтээ БНСУ-д хийх гэж байгаа аж.

Мөн К-Рор одод хэрэв өөрсдөд нь санал тавьбал Монголын хамтлаг дуучидтай хамтарч уран бүтээл туурвихаас татгалзахгүй гэж байлаа.

Солонгосын “Core contents media” компанид харьяалагддаг дээрх дөрвөн хамтлаг өнөөдөр орой тусгай хүлээн авалтад оролцох бол нэгдсэн тоглолт нь маргааш 18.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

Г.Билгүүн


URL:

Нэр: Жавзаа Огноо: 3 August 2017

Маш их гоё

Сэтгэгдэл бичих