Монголын тэргүүлэгч сайтууд анх удаагаа чуулав
Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Монголын сайтуудын холбоо анхдугаар уулзалтаа зохион байгууллаа. Өчигдөр болсон Монголын вэб сайтуудын анхдугаар уулзалт 13.00 цагт Улаанбаатар зочид буудалд болж өндөрлөсөн юм.1994 оноос монголд анх интернэт хөгжиж эхэлсэн. Энэ мөчөөс цахим сэтгүүл зүйг өнөөг хүртэл хөгжүүлж буй мэдээллийн сайтууд энэ өдөр өөрсдөд тулгамдаж буй асуудал цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаагаа илэрхийлсэн.
Сайтуудын уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын илгээсэн мэндчилгээг түүний хэвлэлийн албаны төлөөлөгч уншиж танилцуулсан билээ.Үүнээс гадна Үндэсний Дата центр, Харилцаа холбоо зохицуулалтын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газар зэрэг төрийн болон бусад байгууллагын удирдлага, төлөөлөгчид Монголын вэб сайтуудын анхдугаар чуулга уулзалтад оролцжээ.
Тус арга хэмжээний үеэр иөн онлайн сэтгүүл зүйн салбарын шилгүүдийг шалгаруулан урамшуулсан. Энэ өдөрлөгөөр С.Пүрэвтуяа, Б.Мөнхдөл,н.Эрдэнэтуяа нар мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан нь нэгэн баярт үйл явдлын нэг болсон.
Түүнчлэн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Т.Баасансүрэн Монголын Сайтын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цахим сэтгүүл зүй нь орчин цагийн мэдээллийн гол хэрэгсэл болж байгааг онцлон тэмдэглэжээ.
Монголд сайтуудын холбоо байгуулагдсан нь интернэт хэрэглэгч хэр өсөж, интернэтийн орчин хэрхэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү алдаа оноогоо дэнсэлсэн Монголын сайтуудын холбооны анхдугаар зөвлөлгөөн амжилттай болов.
Монголын сайтын холбооны тэргүүн Д.Дэлгэрмөрөн
Б.Мөнхдөл,мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаав
н.Эрдэнэтуяа,мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаав
С.Пүрэвсүрэн,мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаав
Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газраас мэндчилгээ дэвшүүлж байгаа нь
Засгийн газрыг төлөөлөн Ерөнхий Сайд С.Батболдын мэндчилгээг дамжуулав
МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн
МСНЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
URL: