Сүйт бүсгүйчүүддээ

Сүйт бүсгүйчүүддээ

Дэлгэр Монгол оронд маань налгар намар цаг айлчлан ирж хурим найрын цаг аль хэдийн болжээ. Ерөөлөөр дүүрэн намрын дунд сарын 17-ны тун ойрхон ирж хуримын бэлтгэлээ хийгээд завгүй гүйж байгаа сүйт бүсгүйдээ зориулан дараах зөвлөгөөг хүргэж байна. Амьдралд  ганцхан тохиох сүүн цагаан хуримандаа бүх бүсгүйчүүд маань хамгийн дэгжин байхыг хүсдэг тийм ч учраас эртнээс бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Өөрт тохирох хуримын даашинзаа аль хэдийн сонгож амжсан байлгүй одоо харин одоо үлдсэн хоногууддаа үс зүсээ сайн тордоод аваарай. Мөн хуримын даашинзнаас гадна бэлийн цүнх гээд сонгох зүйлс ч бас бий шүү.

  1. Бээлий- өмнө нь язгууртан хатагтай нарын хэрэглээ байсан.  Харин одоо үдэшлэг хүлээн авалтыг гоёмсог бээлийгүйгээр төсөөлхөд бэрх.  Торон, атласан, урт богино гээд олон төрлийн бээлийнээс хэрхэн сонгосноос бүсгүйчүүд бидний ямар харагдах нь шалтгаалдаг.  Үүний тулд та хэдэн журмыг мэдхэд хангалттай: Таны гоёлын даашинзны дээд хэсэг нь задгай бол тохойгоо хүрсэн урт бээлий тохиромжтой.Богинохон бээлий нь урт ханцуйтай даашинз дээр зохицдог.Хуруугүй бээлийнүүд нь хурууг чөлөөтэй хөдөлгөх боломж олгодгоос гадна бэлзэг солилцох үед тайлхад амар учир аятайхан харагддаг.
  2.  Цүнх-жижигхэн чимэглэлтэй даавуугаар хийсэн цүнх гоёмсог харагддаг.  Харин цүнх ньь даашинзтайгаа зохицож байх шаардлагатайг битгий мартаарай.  Тус гоёл нь гоёмсог харагдуулхаас гадна маш олон талын ашигтай.  Мэдээж сүйт бүсгүй будгаа сэргээх шаардлага гарах учираас цүнх хэрэгтэй.
  3. Туфли-даашинзныхаа дараа дуфлиэ сонгоно.  Хуримын ордон, Гандан, Зайсан, зоогийн газар, хуримын бүжиг, халуухан үдэшлэг гээд өдөржин явах учираас гоёмсог, хамгийн чухал нь хөлд эвтэйхэн дуфли сонгоорой.

URL:

Сэтгэгдэл бичих