М.Сономпил “азаа vзээд мөрийтэй тоглочихно, арга нь олдвол залилан хийчихнэ”
№2
“Идэж уухын ёр шүгэлсэн” юм шиг томилогдсон алба бүхнээсээ өөрт ашиг олохоор чармайдаг нэгэн хүн бол эрчим хүчний сайд М.Сономпил билээ. “Азаа vзэж мөрийтэй тоглодог минь vнэн” гэж нэгэнтээ ярилцлага өгч явсан энэ хүний тухай би бээр хэвлэл, мэдээллийн хэрэгсүүдээс олон баримт олж үзлээ л дээ. Ингээд түүний “булхай”-тай баримтуудаас хэсгийг дэлгэе.
Түүнийг БХЯ-ы сайд байхдаа БХЯ-ны мэдэлд байсан барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж орхисон гэдэг. Тэрбээр барилгын цэргийн 182 дугаар ангийг 500-хан сая төгрөгөөр зарсан бөгөөд анх хоёр тэрбум 133 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан уг обьектын үнийг зохиомлоор унагаж “хэт өндөр үнэлсэн учир зарагдахгүй байна” гэх шалтгаанаар 500 сая төгрөгөөр өөрийн найз, Дархан-Уул аймгийн “Сэргэн мандалт” компанийн захирал, өөрийн дотны найз Төмөрчулуунд авч өгсөн тухай мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байсан.. Түүнийг мөн онцгой байдлын газарт ашиглагдаж байсан “Хаммер” жипийг өөрийнхөө яамны 37 машинаар сольж авсан тухай ч нэг хэсэг шуугиан тариад авсан.
Мөн М.Сономпил, Ц.Батаа нар нийлж Батлан хамгаалах яамны сүүлийн ганц нисдэг тэрэгний бодийг хөтөлж байсныг хүмүүс мартаагүй бизээ. Тэр үед нисдэг тэрэг унагаж, осолдуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Батаа хохирогч болж, нисгэгч буруутан болоод, нисдэг тэрэг унах зөвшөөрөл өгсөн Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил ямар нэг шийтгэлгүй өнгөрч байсан билээ.
Бас түүнийг “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооноос нэг тэрбум 950 сая төгрөгийг зээлээд зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй гэдэг. Учир нь ХЗХ-ууд ээлж дараалан дампуурч байх тэр үеэр “Глоб кредит” ХЗХ-ны бүх санхүүг тэмдэглэсэн компьютерийн “хард диск” байхгүй болсон бөгөөд 1 тэрбум 950 сая төгрөгийнх нь өр ийн цайрч, нэр цэвэр хоцорсон гэдэг. Гэвч түүний нэг тэрбум 950 сая төгрөгийг “Глоб кредит” ХЗХ-ноос зээлсэн тухай мэдээлэл тус компьютерт хадгалаастай байсныг олон хүн гэрчилдэг ч ямар ч арга байдаггүй тухай тус хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах хорооны тэргүүн Алтайбаатар, гишүүн Баттөр, Цогбадрах нар гэрчилдэг билээ. “Даравч далдайж, булавч бултайдаг” олон булхайтай хүн гэж бас байх юм даа.
/Тоймчхүү/
URL: