Залуусын зүрхэнд “шар ус” хуруулсан жүжигчин бүсгүйчүүдийн “хайрын эзэд”

saihanТоглосон кино, зүс царай, зан аашаараа олонд танигдаж, заримдаа баян эрхмүүдтэй нэр холбогддог залуу жүжигчин бүсгүйчүүд хэнтэй хайр сэтгэлийн холбоотой болох нь олны анхаарал татсаар байдаг. Тэгвэл сүүлийн үед жүжигчин бүсгүйчүүдийн найз залуус борооны дараах мөөг шиг ил болсноор олон залуусын зүрхэнд шар ус хуруулж байгаа гэхэд болно.

 

 

 

“Хувьсал” продакшны жүжигчин, СТА А.Ганчимэг:

“Хэцүү анги” олон ангит киногоороо олонд танигдсан тэрээр 2010 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөж, УДЭТ-ын жүжигчин болсон.  Хоёр жил гаруй хугацаанд театрын алба хашсан тэрээр МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг эгч нартайгаа G.U.G нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулан албан ёсоор “Хувьсал” продакшны жүжигчин болсон юм. Тэд анхны дэлгэцийн бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо нээлтийг хийгээд байгаа бөгөөд энэ үеэр А.Ганчимэг СТА цол, тэмдэгээр энгэрээ мялаалгасан. Олны хайрыг татан, хүндлэгдэх болсон түүнийг хүмүүс сэргэлэн, жаахан хэмээн өхөөрддөг бөгөөд олон залуусын харцыг битүүхэндээ булаадаг. Тэгвэл түүний найз залуугаар Энхтүвшин буюу Энхүүш гэх мэргэжил нэгт залуу тодроод байна. Тэд хүүхдийн ордонд хамт хичээллэдэг байсан бөгөөд нэг газар хамт тоглож өссөн хар багын найзууд байсан аж. Энхүүш дунд ангид сурдаг байхдаа Гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Миний найз” нэртэй дууны клипэнд тоглож байжээ. Солонгос улсад жүжигчний мэргэжлээр төгсөж энэ жил эх орондоо ирсэн даруйдаа тэрээр багын найз Ганаатайгаа хамтран “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглосон юм.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн:

Олонд “Хөөрхөн Дөлгөөн” гэж хэлүүлэх болсон жүжигчин О.Дөлгөөн чадварлаг залуу эмэгтэй жүжигчдийн тоонд багтдаг. “Амьдралд тавтай морил”, “Хайрын эрэлд” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон түүнийг нууцхан харах залуус цөөнгүй. Эгдүүтэй хөөрхөн төрх, бие хаа түүнд яг л зохицсон харагддаг. Энэ сарын 6-нд 24 нас хүрсэн тэрээр 2011 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Кино, жүжиг хоёрын аль нэг төрлийг нь онцлолгүйгээр дүр бүтээх хүсэлтэй О.Дөлгөөнд ухаалаг, даруу, цэвэрч эрэгтэй хүн таалагддаг гэдэг. Тэгвэл Хөөрхөн Дөлгөөнөөр хайрлуулах азтай залууг Очироо гэдэг байна. Хятадад сурч байсан, даруухан, боловсролтой гэгддэг Очироо нь Next elevtronics-т ажилладаг аж. Түүнчлэн хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа бөгөөд жүжигчин бүсгүй хамтлагаасаа чөлөө авсан гэнэ лээ.

Жүжигчин, Мисс” Б.Бадамцэцэг:

“Мiss Mongolia-2010″ тэмцээний тэргүүн мисс, “Хэцүү анги” киноны Гэрлээ охины дүрээр олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг найз залуутай үгүйгээ ихэд нууцалдаг байсан. ЭМШУИС-д суралцаж, кинонд тоглох, миссийн тэмцээнүүдэд оролцох гээд завгүй явдаг залуухан мисс бүсгүйд харц унагаж явсан залуус цөөнгүй байсан гэж хэлэхэд хэлсдэхгүй биз. Үүгээр ч зогсохгүй баян эрхмүүдтэй нэр холбогдож  явсан удаатай. Тэгвэл мисс бүсгүй маань найз залуугаа нууцлахгүй байхаар шийдсэн бололтой. Тэрээр хайрын эзэн болох А.Шагайгаа олонд ил болгож өөрийн цахим хуудаснаа хамтдаа авхуулсан зургаа нийтлэх болжээ.

581601_617923954896992_362953931_n

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих