Н.Батбаяр сайдын худалчийг С.Мэндсайхан баталлаа
Статистик тоон дээр тоглолт хийж, ард түмэнд худал мэдээлэл өгдөг байдал үргэлжилж, эцэстээ тоон дундаа албаныхан нь төөрч будилж, зарим нэгнийхээ худал ярьсаныг илчилж орхилоо.
Өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаан дээр Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ энэ оны эхний үетэй харьцуулахад 6,7 хувиар өссөг гэсэн мэдээллийг өгчээ. Гэхдээ болоогүй ээ.
Энэ өссөн үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үел энэ үзүүлэлт нь 14,2 хувиар нэмэгдсэн байсан тухай тайлбарлажээ. Өнгөрсөн оны мөн үед Н.Алтанхуягийн засгийн газар засаг барьж, эрх баригч нам солигдсон байсан. Бурууг бусдад тохох гэж байгаад ёстой л АН-ынхныгаа балчиг шавар луу дүлхэж буй үйлдлийг С.Мэндсайхан гаргачих шиг.
Энэ сарын 17-ны өдөр буюу Мягмар гарагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нь бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан гэж тунгаласан. Гэвч буураагүй ээ. Өссөн гэдгийг М.Мэндсайхан дарга өчигдөр зарлачихлаа.
Ийм л худалч, өөрсдийн эрх ашиг, суудлын төлөө юу ч гэж худал хэлж, ард түмнийг хуурч мэхэлдэг, зальт этгээдүүд төр түшилцэж, Монгол улсын эдийн засгийн түлхүүрийг атгаад сууж байна шүү дээ. Эмэгнэлтэй гэхэд дэндүү эмэгнэлтэй энэ дүр төрхийг өөрчлөх цаг болжээ.
Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ч бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй ээ, тогтвортой байгаа хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Гэвч байдал өөр байна. Бид өнөөдөр ирээдүйгээ биш өнгөрсөнийг харж амьдарвал хөгжинө гэдэг худал үлгэр болох биз.
Тиймээс тэд алдаж байсан юм чинь бид ч гэсэн жаахан алдаж болно гэсэн мэдрэл муутай тайлбараас чинь болж, улс орны эдийн засаг, хөгжил ухрах өнгөндөө орчихлоо.
Өнөөдөр Монголын ард түмэнд улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг, ард түмнээ хайрлаж, хамгаалдаг төрийн түшээд өгүүлэгдэж байна. Худал ярьж, хэрүүл хийж, нэгнээ элдэв үгээр хэмлэгчид бидэнд хэрэггүй.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: