С.Батцэцэг, Т.Мөнхтуяа нар дэлхийн аваргын хошой медальтай болов

1be171ea28d93b89originalЧөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаан өчигдөр явагдаж Монголын баг нэг мөнгө, хүрэл медаль хүртлээ.

63кг-д дэлхийн аварга С.Батцэцэг Будапештийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж хошой медальтан боллоо. 59кг-д ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртснээр дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болов.

С.Батцэцэг Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг эхний тойрогтоо ялж улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариаг дараалан ялсан. Хагас шигшээд ОХУ-ын бөх Братчикова Анастасияаг ялснаар олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Японы бөх Каори Ичотой финалд үлдсэн юм.

Т.Мөнхтуяагийн хувьд дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Ито Аяакаг 9:2-аар ялж дэлхийн аваргын хошой медальтай боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих