Цагдаагийн офицер зэвсэг хэрэглэн дэлгүүр дээрэмджээ
Нүүрэндээ баг зүүсэн этгээд хүнсний дэлгүүр дээрэмдсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Энэхүү хэрэг өнгөрөгч лхагва гарагт Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Бага тойрууд байрлалтай “Толла” хүнсний дэлгүүрт үйлдэгдсэн юм.
Гэмт этгээд дэлгүүрийн худалдагчийг сүрдүүлж хийн буу гарган хоёр удаа буудаж дэлгүүрийн өдрийн орлогыг авч зугтжээ. Дэлгүүрийн ажилтан дуудлага өгснөөр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар түүнийг баривчилсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь цагдаагийн ажилтан ,офицер цолтой нэгэн байсан бөгөөд хэрэг гарах үед тэрээр Эрүүгийн цагдаад төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn“
URL: