100 онгон бүсгүйн цус хэрэгтэй болжээ
Бээжингийн их сургуулийн дэргэдэх Хавдар судлалын институт нэгэн хачирхалтай зарлал түгээжээ. Уг эмнэлэгт 100 донорын цус хэрэгтэй гэнэ. Гэхдээ нэг болзолтой: тэдгээр донорууд нь 18-24 насны ов онгон бүсгүйчүүд байх ёстой аж. Хятадын олон иргэд энэхүү зарлалд эргэлзсэн байдалтай хандлаа гэж Huffington Post-д мэдээлсэн байна.
Хятадын олон нийт уг зарлалыг эмч нар бус арай цус сорогчид бичсэн юм биш байгаа хэмээн сэжиглэнгүй ханджээ. “Тэдэнд зүгээр энгийн онгон охид бус заавал нас биед хүрсэн бүсгүйчүүд хэрэгтэй байгаа нь ямар учиртай юм? Үүнийг юу гэж ойлгох вэ? Энэ үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үү?” хэмээн хүмүүс твиттер хуудсаараа асууцгаасан байна.
Тус эмнэлгийн хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, энд ямар ч зан үйлийн холбогдолтой элдэв эвгүй зүйл агуулагдаагүй бөгөөд зөвхөн шинжилгээ судалгааны зорилгоор хэрэглэнэ гэжээ. Бэлгийн замаар хүнд халдварладаг папиллом вирусыг судлахын тулд тэдэнд хэрэг болж байгаа гэнэ. “Хэзээ ч сексийн харьцаанд орж байгаагүй бүсгүйчүүдийн хувьд энэ вирусээр халдварлах эрсдэл бараг байдаггүй. Иймээс бидэнд онгон бүсгүйчүүдийн цус маш их хэрэгтэй байгаа” гэж судалгааны төвийн ажилтнууд өгүүлсэн байна.
Одоогийн байдлаар уг төслийн үйл ажиллагаанд оролцохоор 50 бүсгүй зөвшөөрсөн бөгөөд тэднийг тусгайлсан үзлэгт оруулахгүй учраас бүгд жинхэнээсээ онгон эсэхэд зарим эмч нар эргэлзэж байгаа аж.
Д.Мигаа
URL: