Англи эр хүүхэд идэхийг оролдсон хэргээр АНУ-д 27 жилийн ял авлаа

Англи эр хүүхэд идэхийг оролдсон хэргээр АНУ-д 27 жилийн ял авлаа

АНУ-д амьдардаг британи эр хүүхэд хулгайлах, хүчирхийлэх, алах мөн идэхийг завдсан хэргээр 26 жил 8 сараар эрх чөлөөгөө хасуулах ял сонслоо.

40 настай уг британи эр олон сарын турш интернэтээр Майкл Арнетт гэгч америк эртэй харьцаж хүүхэд хулгайлах, алах төлөвлөгөө  зохиожээ.

Гэрчүүдийн  мэдүүлж буйгаар Портуэй олон сарын турш Арнеттэй Skype-аар  харьцаж байсан ба түүнээс хүүхэд хулгайлах хэрэгт туслахыг үргэлж хүсдэг байжээ.

Тэд Арнеттийн таньдаг хүүхдүүдийн тухай ярьдаг байсан бөгөөд үүний зэрэгцээ тэдний нэр зурагнуудыг солилцож байсан гэнэ.

Шүүх цагдаагийнхны мэдээлснээр Портуэй Арнеттээс гадна өөр хүмүүсийг ч өөртөө туслахыг шаардаж байжээ. Цагдаа нараас авсан баттай эх сурвалжаас үзэхэд Портуэй төлөвлөгөөгөө 2010 оноос гаргаж эхэлсэн ба Арнеттийг хүүхэд хулгайлах, хүчирхийлэхэд туршлагатай нэгэн гэдгийг олж мэдсэн байна.

“Газар доорх хонгил”

Энэ хэргээ үйлдэхээр завдаж байхдаа тэрээр гэрийнхээ хонгилд төмрөн тор бэлджээ. Өнгөрсөн онд цагдаа нар Портуэйн гэрт  нэгжлэг хийж байх явцад хонгилд нь өөр нэгэн хонгил руу аваачих түгжээтэй хаалга байдгийг илрүүлсэн билээ. 

Мөн гэрт нь нэгжлэг хийхэд хүүхдийн порно киноны цуглуулга олдсон байна. Мэргэжилтнүүд хүүхдийн порно кино хадгалдаг хэд хэдэн компьютер болон бусад цахилгаан хэрэглэлүүдийг нь хураан авч шинжилгээ хийсний үр дүнд Портуэйн интернэтэд  хэрэглэгчидтэй солилцож байсан хүүхдийн оролцоотой 4500 орчим порно кино олсон ба энэхүү бичлэгүүдийн дунд хүүхдийн махыг идэж буй мөн үхсэн хүүхдүүдийн зураг болон бичлэг олджээ.

Портуэйг Британи улс руу албадан хөөх хүртэл 216-аас 317 сарыг шоронд өнгөрөөнө гэсэн болзолтойгоор тэрбээр хүүхэд хулгайлахыг завдсан мөн хүүхдийн порно кино хадгалж, бусдад түгээдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Х.Кугершин


URL:

Сэтгэгдэл бичих