АТМ-ээс мөнгө хулгайлах гэж оролджээ
“Голомт” банкны АТМ-аас мөнгө хулгайлахыг завдсан байна. Цагдаагийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн XIV хорооны Цамбагарав худалдааны төвийн хажууд байрлах “Голомт” банкны үүдний АТМ-ыг байрнаас нь хөдөлгөж, нүүрний тагийг нь онгойлгон мөнгө хулгайлахыг завдаж байсан 24 настай эрэгтэй Г-г үйлдэл дээр нь барьжээ. Одоо хэргийг тус дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа юм.
Мэдээг бэлтгэсэн : Ч.Энхжаргал
URL: