ТЕГ, ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
“Гал үндэстэн” холбооноос энэ сарын 16-нд зохион байгуулсан жагсаалтай холбоотой хэргийн талаар Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/, Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-аас өнөөдөр 12.00 мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал ЦЕГ-ын хурлын танхимд болох юм байна.
Галт зэвсэг, тэсрэх бөмбөг ашиглан олон нийтийг айлган сүрдүүлсэн гэх энэ хэрэгт одоогоор таван хүнийг цагдан хорьж, ТЕГ-аас мөрдөн байцааж эхлээд байгаа юм.
URL: