Эрчүүдийн хувцаслах соёл

mens_clothingЯг нарийн дүгнэвэл эрчүүдийн хувцас эмэгтэйчүүдийнхээс дутахгүй дүрэм журамтай. Эрэгтэйчүүдийн хувцсыг албан ёсны, албан бус гэж ангилна.
Хувцас тохируулах зарчим. Хувцасны өнгөнөөс хамааран эрэгтэйчүүдийн хувцсыг албан ёсны ба албан ёсны бус гэж ангилна.
Хар, цагаан өнгө нь албан ёсных, бусад өнгө нь албан бусад тооцогдоно. Гэхдээ хар гэдэгт бараан, цагаан гэдэгт цайвар өнгөнүүд хамаарна.

Хувцас тохируулах шалгуур:
Нэг.
Фрак, ёслолын формын хувцас одон, медальгүй жирийн албан ёсны арга хэмжээ хийгээд үдэшлэг, хурим найр, дуурь, бүжгэн жүжиг зэрэг урлагийн тоглолтонд өмсөнө. Гэхдээ оройн 20.00 цагаас хойш.

Хоёр. Смокинг, төрийн бус албан ёсны арга хэмжээ хийгээд театрт аливаа тоглолт үзэхэд өмсөнө. Цагаан зангиа, цагаан хантаазтай хар смокингийг оройн цагт фракын оронд өмсч болно. Ер нь смокингийг оройн цагт /19 цагаас хойш/ өмсдөг.

Гурав. Костюм, албан ёсны болоод албан бус бүх тохиолдолд, өдрийн аль ч цагт, ямар ч арга хэмжээнд өмсч болно. Костюмны өнгийг цаг хугацаанд тохируулан өмсдөг. Зуны дулаан улирал болон өдрийн цагаар гэгээлэг, /гэхдээ шар эсвэл тод өнгө бус/ өвлийн сэрүүн улирал болон оройн цагаар, бас гашуудлын үйл ажиллаганд бараандуу өнгийн костюм өмсдөг.

Дөрөв. Хар пиджакийг судалтай болон судалгүй саарал өмдтэй хослуулан албан ёсны арга хэмжээнд өргөн хэрэглэнэ. Анхааруулахад, костюм нь бага ч гэсэн атугай томдсон, нэлэмгэр дүү байх ёсгүй. Өөрийн цээж, биед яв цав таарсан байх учиртай. Костюм өмссөн тохиолдолд үдээстэй, гогцоотой ботинк өмсдөггүй. Мөн нусны алчуурын оронд салфетик хэрэглэх нь тийм зохимжтой биш.

Тав. Албан ёсны уулзалтын үед эрээн мяраан зангиа зүүх, костюмны өнгийн дагуу бус содон, чамин нусны алчуур, хурц үнэртэй сүрчиг, дезодорант зэргийг хэрэглэдэггүй.


URL:

Сэтгэгдэл бичих