Хуурамч мөнгөн тэмдэгтээр такси хулхидахыг завджээ
Хуурамч мөнгө ашиглахыг завдсан хоёр иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэхдээ хуурамч мөнгө хорин мянгатын дэвсгэртээр тооцоогоо хийснийг тогтоожээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түүнчлэн хуурамч мөнгөн дэвсгэртийг санамсаргүйгээр хэрэглэсэн, ашигласан, санаатайгаар ашиглахыг завдсан тохиолдолд эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх ёстой байдаг бөгөөд иргэд мөнгөн тэмдэгтийг ашиглахдаа сайтар ажиглаж, шалгаж, хуурамч болохыг нь мэдсэн тохиолдолд харьяа цагдаагийн газарт яаралтай мэдэгдэх ёстой гэж Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.
URL: