ОУХМ Э.Сумьяа ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээ

Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр хуваарийн дагуу эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн барилдаан болж өнгөрлөө. Үүнээс эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртжээ.  Тэрээр алтын төлөө барилдаанд БНХАУ-ын бөхтэй барилдаж, ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангасан юм.

Харин 48 кг-д барилдсан МУГТ Ц.Энхжаргал шагналт VII байр эзэлсэн бол эрэгтэй 74 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр хоёрдугаар тойрогтоо Aзербайжаны бөх Жабриал Хассановт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.

Дашрамд дуулгахад өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 55 кг, 59 кг, 63 кг-ийн жингийн барилдаан болно. 55 кг ОУХМ С.Бямбацэрэн эхний тойрогт БНХАУ, 53 кг-д МУГТ С.Батцэцэг Венесуэлийн бөхтэй таарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих