Хөшигийн хөндийд орон сууцны хотхон сүндэрлэнэ
2003 онд Зуунмод хотыг Монгол Улсын төвийн бүсийн тулгуур хот болгохоор УИХ-ын тогтоолоор баталсан билээ.
Мөн энэхүү зорилтын хүрээнд Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан гаргасан. Тиймээс Засгийн газраас болон тус аймгийн удирдлагууд нь Зуунмод хотыг орчин үеийн төлөвлөлт шаардлагад нийцсэн төвшинд хүргэж, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд идэвхтэй анхаарч ирсэн.
Мөн иргэдийнхээ үйлчилгээ бизнес эрхлэх, ая тухтай амьдрах орчин, нөхцлийг хангасан орчин үеийн хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Энэ ажлын хүрээнд тун саяхан Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал барьж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан удахгүй “Хөгжил”, “Цэлмэг”, “Ирээдүй” зэрэг амины орон сууцны шинэ хот хоныг барихаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Туул
URL: