ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг ажлаас нь түдгэлзүүлэв

ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг албан тушаалаа урвуулан ашиглаж “Ариун ар” ХХК-тай хуйвалдан ХААИС-ийн харъяа газар дээр Олон улсын хэл судлалын төв барьсан нэрийдлээр 741 сая төгрөгийг завшсан хэргээр шалгаж байгаа.
Мөн түүнд Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүн Л.Ганбаатартай гэрээ байгуулж 108 сая төгрөгөөр нэг монгол гэр худалдан авсан гэх мэт үндэслэлээр эрүү үүсгэсэн юм.
Тэгвэл ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлын ажлаас нь Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу  түдгэлзүүлсэн байна.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих