Ө.Энхтүвшин дарга Ю.Цэдэнбалын 100 жилийн ойгоор ялалт байгуулж бэлэг барина
Төрийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр өнгөрөгч даваа гаригт тохиож МАН- ын дарга Ө.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой гурван жилийн дараа буюу 2016 онд болно. Бас УИХ- ын ээлжит сонгууль тэр онд явагдана. Манай нам 2016 оны сонгуульд амжилттай оролцож, Ю.Цэдэнбал даргынхаа 100 жилийн ойд том бэлэг барих болно.
Тэгж бодож, төлөвлөж, одооноос ажлаа чамбай зохион байгуулна гэдгээ илэрхийлье” хэмээлээ. МАН-ын даргын хэлсэн энэ үг айсуй сонгуульд ямархан зохион байгуулалттай оролцохоо илэрхийлэхийн зэрэгцээ нийт намын гишүүд дэмжигчид, сонгогч олонд маш том итгэл төрүүлсэн юм.
Дашрамд дурдахад өнөөдрийн эрх барьж буй улстөрийн хүчний бодлогогүй алхам ард түмний нуруунд хүндхэн ачаа болж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Ийм цаг үед сөрөг хүчний хувьд тулхтай туршлагатай намын үүргээ нэр төртэй биелүүлж, хазайхад нь түшиж явааг ч ард түмэн мэднэ.
Тиймээс МАН- ын дарга Ө.Энхтүвшин айсуй сонгууль болон өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, “одооноос ажлаа чамбай зохион байгуулна” хэмээсэн биз ээ.
Эх сурвалж:
URL: