Б.Цагаанбаатар Триатлоны ДАШТ-ийг шүүсэн анхны монгол хүн болов
Лондон хотноо есдүгээр сарын 11-15-нд болсон “World Triathlon Grand Final” буюу триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ уралдааныг Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Бямбаагийн Цагаанбаатар шүүжээ.
Тэрбээр тэсвэр хатуужлын спорт гэгддэг триатлоны ДАШТ-ийг шүүсэн анхны монгол хүн боллоо. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд тэргүүн Б.Цагаанбаатарыг энэхүү нэр хүндтэй үүргийг гүйцэтгэхэд Олон улсын триатлоны холбоо /ОУТХ/, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв дэмжин тусалсан юм.
Б.Цагаанбаатар фэйсбүүк хуудаснаа “Монгол хүн анх удаа триатлоны ДАШТ-ийг Лондонд шүүж байна. Энэхүү ховор боломжийг надад олгосон ОУТХ, ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн тевийн дарга Б.Наранбаатартаа баярлалаа” хэмээжээ.
Д.Өлзий
/Монцамэ агентлаг/
URL: