Гантиг чулуу бэлгийн чалхад сайн гэж эртний мэргэд үздэг байв
Эр хүний бэлгийн чадавхид сонгино (репчатый лук) хүчтэй нөлөөлдөгийг орчин үед эрдэмтдийн хийсэн шинжилгээ судалгаа нотолж байна. Сонгиныг ямар ч байдлаар, мөн хандалж хэрэглэж болно. Хандлахын тулд сонгиныг жижиглэн хэрчинэ. Түүнээс хоёр аягыг авч, 0,5 литр архинд долоон өдөр дарна. Хоол идэхийн өмнө та энэ ханднаас нэг цайны халбагыг авч, 50 грамм устай хольж уугаарай. Сонгиныг байнга хоолондоо хэрэглэх хэрэгтэй, учир нь тэрээр дааврыг хөгжилд сайнаар нөлөөлж, бие организмыг залуужуулдаг шидтэй билээ.
Сонгиныг өөр бусад хүнстэй хослуулан хэрэглэж болно. Жишээлбэл сонгиныг өндөгний шартай (гэрийн тэжээмэл тахианых бол бүр сайн) идвэл дур хүслийг хүчтэй өдөөдөг.
Саримсыг мөн ийм зорилгоор хэрэглэж болно. Түүнийг сонгино шиг ямар ч байдлаар хэрэглэхээс гадна эмийн санд зардаг хандыг ууж болно. Хоол идэхээс өмнө саримсны хандаас 10-20 дуслыг хэрэглээрэй.
Цоохор майлз (сельдерей) бас дур өдөөгч хэрэгсэл билээ. Түүнийг цэвэрлэж, жижиглэн хэрчиж, чанана. Дараа нь цоохор майлзаа хайруулын тавганд хийн, жаахан тос, гурил, нэг аяга өтгөн шөл хийж зөөлөн гал дээр болтол буцалгана. Тэгээд өндөгний шар, заарийн самрын хамт халуунаар нь өгнө.
Эртний мэргэд гантиг чулууг бэлгийн чалхад сайн гэж үздэг байжээ. Стамбулын суптан тоо томшгүй татвар эмсээ эргэхийн өмнө гантиган хавтан дээр хэвтэж амран, хүч тэнхээгээ сэлбэдэг байсан гэнэ. Одоо ч эдгээр гантиг хавтангууд үзмэр болоод тэнд байж байдаг. Эртний грекчууд зөвхөн гантиг чулуун орон дээр л загас наадуулдаг байсан юм.
Гэхдээ сайхан секс хийхэд хамгийн гол нь эрүүл чийрэг бие, залуу нас, өөрийгөө голж дорд үзэхгүй байх нь чухал гэж үеэс үед үзэж ирснийг бүү март.
URL: