Католик шашны тэргүүн шинэ төмөр хүлэгтэй болжээ
Гэхдээ тэрээр ямар нэгэн нэмэлт тоноглол байхгүй, энгийн даруухан “поп мобайлыг” илүүд үзжээ. Сум нэвтэрдэггүй биш, Mercedes ч биш, мөн энэ машинд “pop mobile” гэдэг тодорхойлолт ч тохирохгүй л болов уу гэж хэвлэлүүд шуугиж байгаа юм. Учир нь 1984 онд үйлдвэрлэгдсэн энгийн нэг Renault 4. Гэхдээ энэ машин нь ард түмний төлөөх хамба ламын дүр төрхөнд бүтэн нийцэж байна . Ромын Поп өөрийн даруу зангаараа ард түмний итгэл найдварыг хүлээгээд байгаа билээ. Гэхдээ, мэдээжийн хэрэг, Италийн лам Ренцо Зокк-н бэлэглэсэн машин уламжлалт “пап-мобиль”-г орлохгүй гэнэ. Renault 4 загварын машинууд 1960-аад оны эхээс 1990-ээд он хүртэл үйлдвэрлэгджээ. Европчуудын дунд “даруухан, хямд машин” гэдэг ойлголтыг тод илтгэдэг байна. Нийт 8 сая гаруй төрөл бүрийн Renault 4 хувилбарууд үйлдвэрлэгдсэн нь Австралиас авахуулаад Өмнөд Америк хүртэл тархжээ. Пап-д бэлэглэсэн машины одометр дээр 304 мянган км гэсэн үзүүлэлт харагдаж байгаа. энэ гүйлтийг Ренцо эцэг өөрийн харъяа сум, тосгонуудаар явахдаа “бий болгосон” байна. Мэдээж, итали ламын хийсэн үйлдэл нь чин сэтгэлийнх гэдгийг үгүйсгэх аргагүй. Мөн түүний зэрэгцээ, энэ үйл явдлыг PR-чид бүрэн бүтэн ашиглаж даруу зан төлөвтэй Франциск Пап-н дүр төрхийг түүний өмнөх Папуудтай харьцуулах нь ч тодорхой – тэд BMW, Mercedes болон илүү тансаг ч машин хөлөглөдөг байсан юм.
URL: