“Централ тауэр”, БОНХЯ-наас гадна 20 гаруй гранат, 10 гаруй гар ажиллагаатай бөмбөг илрүүлжээ

“Централ тауэр”, БОНХЯ-наас гадна 20 гаруй гранат, 10 гаруй гар ажиллагаатай бөмбөг илрүүлжээ

УИХ-ын ээлжит чуулган эхэлсэн үед “Гал үндэстэн” холбооныхон төрийн ордны ойролцоо буун дуу гаргаж, хөл үймээн дэгдээсэн.

Баривчлагдах үедээ холбооныхон хоёр буу, есөн гранат, 46 сумтай явж байсныг хураан авч цагдан хорьсон.

Үүнээс гадна БОНХЯ, Централ таурт байрлуулсан гар ажиллагаатай тэсрэх бөмбөгийг шуурхай илрүүлж, аюулгүй болгосон билээ.

Сүүлийн үеийн мэдээллээр  даваа гаригийн шөнө ТЕГ болон бусад холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж нийтдээ 20 гаруй гранат, 10 гаруй гар ажиллагаатай бөмбөгийг олж илрүүлж ард иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих