Домог нь илчлэгдсэн барууны ертөнц
Пол Грейг Робертс бол Рейганы засаг захиргаанд АНУ-ын Сангийн сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх асан, Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн юм. Одоо Хуверийн Их сургууль (Hoover Institution)-ийн эдийн засгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, нэрт нийтлэлч, “The Washington Times” сонины нэг тогтмол булангийн автор.
Эволюц хөгжлийн сүүлийн гурван зуун жилийн турш европ үндэстнүүд ердөө дөрөвхөн тодорхойлолтонд багтах болсон юм: хувиа хичээсэн ихэмсэг давилуун байдал, цус асгаруулсан дайнч араншин, ичгүүр сонжуургүй ёс суртахуун, худалдагдахад хэзээд бэлэн байдал.
Янь Фу Хятадын философч, барууны нэрт судлаач орчуулагч, нийгмйин зүтгэлтэн
Баруун соёл иргэншилийн ард чухам ямар муу муухай нүгэл хилэнц нуугдаж байдгийг таньж мэдэхийн тулд бусад хүн төрөлхтөнд гурван зуу ч хүрэхгүй жил шаардагдсан юм. Эсвэл ингэхийн тулд одоо хэнд ч илэрхий байгаа энэ үнэнийг батлан хэлж чадахуйц өөртөө итгэлтэй тийм шинэ улс гүрнүүд гарч ирэх шаардлагатай болсон юм гэж хэлж болноо.
Энэхүү муу муухай нүгэл хилэнцийг тарьж ирсэнд Америкийн нэгдсэн улсууд хариуцлага хүлээх ёстой гэдэгт эргэлзэж байгаа аливаа хүн Оливер Стоун болон Питер Кузник нарын хамтран бичсэн “Нэгдсэн Улсуудын яригдаагүй түүх” (The Untold History of the United States) нэртэй номыг унших хэрэгтэй.
Неоконсерваторуудын тунхагласан байсан “Америкийн шинэ эрин зуун” гэгч энэ 9-р сарын 6-нд Орост болсон “G20”-ийн уулзалтанд дээр төгсгөлдөө ирлээ. Даян дэлхийн ард түмнүүдийн ихэнхийнх нь лидерүүд Обамад өөрт нь түүнд итгэхгүй байгаагаа мөн хэрэв НҮБ-ийн зөвшөөрөлгүйгээр Сири улс уруу довтлох юм бол АНУлсын засаг захиргаа олон улсын эрх зүйг зөрчих болно гэдгийг хэлсэн юм.
Химийн зэвсэг хэрэглэсэн тэр дайралт нь “зэвсэгт босогчдыг бүүр эхнээс нь бүх зүйлээр дэмжиж туслаж байсан тэр улсуудын зүгээс үзүүлж байгаа тусламж дэмжлэгт найдсаар байгаа тэр босогчдын эрх ашигуудад нийцсэн өдөөн хатгалт байсан” тухай тэнд цугларсан дэлхийн лидерүүдэд Путин хэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Израиль, Саудын Арави ба Вашингтон – энэ бол муу муухай нүгэл хилэнцийн тэнхлэг гэдгийг хэлсэн юм.
Хятад, Энэтхэг, ӨАБНУ, Индонези, Аргентин зэрэг улс гүрнүүд НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр цэргийн түрэмгийлэл үйлдэж байгаа улсын тэргүүн өөрийгөө “хуулийн гадуур” тавьж байгаа тухай мэдэгдсэн Путинтэй байр суурь нэгтэй байцгаасан билээ.
Өөрөөр хэлбэл, хэрэв та, обама (нийтлэлийн автор энд болон цаашид тодорхой хүмүүсийн нэрсийг жижиг үсгээр эхлэн бичсэн байгаа – Орч) бусад улс, хүн төрөлхтнийг басаж өдөж байгаа бол та – цэргийн гэмт хэрэгтэн юм.
Израилийн лобби обамаг дахин цэргийн гэмт хэрэгтний үүрэг гүйцэтгэхэд түлхэж чадах уу гэсэн асуултын хариуг бүх дэлхий даяараа хүлээж байна. Долоохон хоногийн дотор л Израилийн лоббичид энэхүү ямар ч зарчимгүй болсон хөгийн гар – америкийн энэ ерөнхийлөгчийг дийлж чаднаа гэж олон хүмүүс мөрийцөж байна.
Хориод жилийн өмнө нугаршгүй эх оронч сүүлчийн америкчуудын нэг байсан манай Тэнгисийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Том Мюрьер мэдэгдэхдээ “америкийн нэг ч ерөнхийлөгч Израилийн лоббийн эсрэг зогсож чаддаггүй юм аа” гэж бүх хүмүүст сонсогдохоор зарласан билээ.
Америкийн хамгийн өндөр албан тушаалтай энэ цэргийн офицер хүртэл манай “Либерти” усан онгоц уруу хийсэн израилийн тэр өдөөн хатгалт довтолгооныг шударга үнэнээр нь мөрдөн шалгуулж чадаагүй юм.
Израилийн лоббийн эсрэг сөрөн зогсож чадаж байсан америкийн нэг ч ерөнхийлөгчийг бид бүхэн харж байгаагүй билээ. Эсвэл, бүүр цааш нь хэлэх юм бол, тийм Конгрессыг ч харж байгаагүй билээ. Эсвэл тийм олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бүүр ч харж сонсож байгаагүй билээ.
G20-ийн дээд хэмжээний уулзалт дээр обамагийн энэ дэглэм өөрийнхөө энэ бут ниргүүлсэн ялагдлаас бултан зайлахыг оролдож Сирийг буруушаасан хамтарсан мэдэгдэл гэгчдээ өөрийн гар доорхи тоглоомын засгийн газруудаараа гарын үсгийг нь зуруулахаар албадаж тулган шаардаж байсан юм.
Гэсэн хэдий ч эдгээр тоглоомын засгийн газрууд нь хүртэл цэргийн ажиллагаанууд явуулахын эсрэг байна мөн бид НҮБ-ийн тайланг хүлээж байна гэж зарлаж өөрсдийн байр суурийг тодорхойлсон билээ.
Далдуур худалдан авсан болон хөлсийг нь төлсөн түүний “талынхны” ихэнх нь ямар эрх мэдэлгүй болсон байгаа. Жишээлбэл, британийн парламент Вашингтоны ээлжит цэргийн гэмт хэргүүдэд энэ улс хамтран оролцохыг хориглосон санал хураалтаараа кэмероныг бараг хөөн гаргасан бодит факт байсаар байхад одоо тун хүнд байдалд орчихоод байгаа британийн ерөнхий сайд дэвид камерон хувийн зүгээсээ дэмжиж байгаа учраас л обама Их британийг өөрийн тал гэж тооцсоор байгаа юм.
Ийнхүү хэдийгээр кэмерон өөртэйгөө хамт британийн ард түмэн ба засгийн газрыг нь авчирч чадахгүй боловч обама энэ Нэгдсэн хаант улсыг Сири рүү хийх өөрийнх нь цохилтыг дэмжиж нэг тал байгаа хэмээн тооцсоор байна. “Дэмжиж байгаа улсууд”-ынх нь жагсаалтанд ийм улсыг ч оруулан тооцож байгаа нь тэд ямар ч гарцгүй болсныг нь харуулж байгаа нь ойлгомжтой.
Гудамжуудаар тайван жагсаж явсан өөрийн иргэдийг обамагийн болон израилийн лобби-н зүгээс ямар нэг эсэргүүцэл, дургүйцэлгүйгээр буудаж байсан Туркийн энэ тоглоомын засгийн газар өөртөө бус, мэдээжийн хэрэг Вашингтонд ч бус харин “Сирид хариуцлагад ноогдуулах” гэгчийн төлөө байгаа.
Канад болон Австралийн тоглоомын засгийн газрууд бол нэг нь ч дэлхийн хэмжээний дусал ч нөлөөгүй, хүчирхэг бус улсууд бөгөөд одоо өөрийн вашингтоны эзний тавьсан тэр саналыг нь ашиглахаар дараалалд нь орон зогсчихсон байгаа. Канад болон Австралид төрийн өндөр албан тушаалуудыг эзэгнэж байгаа бүх цаад мөн чанар нь Вашингтоноос ийм төлбөрүүд авч байхад оршдог юм.
Хөгийн гар обама Япон ба Өмнөд Солонгос гэсэн дипломат нөлөө болон ямар нэг бие даасан засаглал, эрх мэдлээ алдсан өөр бас хоёр улс дэмжиж байгаа тухай зарлаж байна. Аргаа барсан Япон улс бүх арга чаргаа барсан тул Фукушимагийн цөмийн сүйрлийн үр дагавруудаас болж устаж сүйрэхийн ирмэг дээр зогсож байгаа.
Токио болон түүний ойролцоохи газруудын ундны усны давхаргад нь радиацаар бохирдсон ус нэвчиж байгаатай холбоотойгоор Япон улс 40 сая хүнээ нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болж магадгүй байдалд орчихоод байгаа.
Аль-Нусрагийн зэвсэгт босогчдод 8-р сарын 21-ний довтолгоонд ашиглагдсан химийн зэвсгийг шилжүүлэн өгсөн хэрэгт холбогдоод байгаа Саудын Арави, хэрэв ингэхгүй л юм бол энэ улсын дарангуйлагчдын засаглал нь “будаа” болно гэдгийг сайн мэдэж байгаа учир Вашигтоныг дэмжиж байна.
Обамагийн үндэстний аюулгүй байдлын чарлаа зөвлөх Сьюзен Райсаар толгойлуулсан неоконсерваторууд хүртэл энэ саудуудыг засгийн эрхнээс нь түлхэн унагахыг хүсдэг юм.
Обама түүнд Франц, Германы дэмжлэг байгаа гэж баталж байгаа. Гэсэн хэдий ч, Олланд ч Меркель ч дайныг бус харин юуны өмнө дипломат арга замаар шийдэхийг илүүд үзэж байгаа гэдгээ мөн эцсийн бүлэгт бүх зүйлийг НҮБ-д шийдэх ёстой гэж тодорхой хэлцгээсэн билээ.
Итали ба Испани улсуудын хувьд бол эдгээр улсуудын засгийн газрууд тэдний өрөндөө баригдсан эдийн засгуудыг нь аврахын тулд хангалттай хэмжээний доллар хэвлэж өгч чадах Холбооны Нөөцийн систем тэднийг үүнийх нь төлөө шагнах байх гэж найдацгааж байна.
Энэ хоёр засгийн газар олон улсын банкстерууд улс орнуудыг нь тонон дээрэмдэж байгааг чимээгүйхэн зөвшөөрч байгаагийнх нь төлөө гудамжинд гарч ирсэн иргэд нь арай түлхэн унагахгүй байхын тулд энэ нь тэдэнд зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм.
Барууны бусад улс орнуудын нэгэн адил Итали болон Испанийн засгийн газрууд ч мөн мэдээжийн хэрэг Грекийн засгийн газар ч өөрийн иргэдээ бус харин олон улсын банкеструудыг дэмжиж тусалж байдаг билээ.
Европын комиссын дарга мэдэгдэхдээ Европын холбоо – Британи, Франц, Герман, Итали, Испанийн дээрх төв сюзерн байгууллага сирийн энэ хямралыг дайнаар шийдэхийг дэмжихгүй гэж зарлаад байгаа билээ.
“Европын Холбоо хүчин чармайлтаа улстөрийн аргаар зохицуулахад чиглүүлэх нь дээр” гэж G20-ийн уулзалт дээр Жозе Мануэл Барроуз сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Европыг Холбоонд энэ цэргийн түрэмгийллүүдэд оролцож байгаа ЕХолбооны засгийн газруудын тэргүүнүүдийг баривчлах ордер гарган өгөх бүрэн эрх байгаа.
Энэ бүхэн нь худалч обамагийн ар дахь тэрхүү дэмжлэг нь маш эмзэг мөн хязгаартай гэдгийг хэлээд байгаа хэрэг ээ. G20-ийн энэ удаагийн уулзалт дээр Баруун олон улсын улстөрийн бодлогод ноёрхож байх чадвараа алдсан юм.
Түрэмгийллийн эцэс төгсгөлгүй худал хуурмаг заль мэх болон ичгүүр сонжуургүй үйлдлүүдээсээ болж бут ниргүүлсэн мөн худал хуурамч байдал болон хувийн ашиг сонирхлуудаас өөр юун дээр үндэслээгүй суларч доройтсон Барууны ёс суртахууны нэр хүнд бүрэн алга болсон нь тэр юм.
Барууны “ёс суртахууны нэр хүнд” гэгчээс нь одоо юу ч үлдээгүй бөгөөд тэгээд ч тэр нь хэзээд зөвхөн бэртэгчин үзэл, аллага хядлагууд болон бүхэл бүтэн улс үндэстнүүдийг аймаглан хүйс тэмтэрч байсных нь баг халхавч төдий л зүйл байсан нь үнэн билээ.
Барууны ертөнцийг өөрийнх нь дэндүү олон тооны хувиа хичээсэн худал хуурмаг залийнхаа торонд орооцолдсон засгийн газрууд нь мөн түүнчлэн ажлын байрууд болон технологиудаа Хятад, Энэтхэг, Индонези болон Бразили руу гаргаж барууны орнуудын засгийн газруудыг татварын бааз суурьгүй мөн өөрийнхөө иргэдийг дэмжлэггүй орхисон өөрсдийнх нь капиталист корпорациуд нь эвдэн сүйтгэсэн юм.
Баруун түрэмгийлэлд улс орнуудаа амь амьдралаа сүйтгүүлсэн лалын шашинтнууд эсвэл барууны араатан мэт санхүүгийн байгууллагуудын зүгээс хийсээр байгаа тонуул дээрмийн үр дүнд ядуурч туйлдсаар байгаа гурав дахь ертөнцийн орнуудын иргэдтэй харьцуулбал Барууны орнуудын иргэд өөрсдийн энэ хуйвалдаан хээл хахуульд идэгдсэн засгийн газруудаа ядахдаа өчүүхэн бага боловч үзэн яддаг эсэхийг хэлэхэд бэрх юм.
Барууны ухаан муутай энэ засгийн газрууд өөрсдийн нөлөөг салхинд хийсгэсэн юм. Орос, Хятад, Энэтхэг, Бразил, ӨАБНУлс, Өмнөд Америк уруу чиглэсэн Америкийн дангаар жанжинлал гэгч манай неоконсерваторуудын тэр зөгнөлд ямар ч хэтийн ирээдүй бол байхгүй юм.
Эдгээр улс орнууд өөрсдийн олон улсын тооцоо болон санхүүгийн тогтолцоог байгуулж байгаа ба одоо хүссэн үедээ долларын стандартаас гарч чадах болоод байна. Яагаад тэд хүлээгээд байгаа нь гайхалтай.
АНУ долларыг эрүүл хүний санаанд багтамгүй их хэмжээгээр хэвлэж цацаж байгаа ба дэлхийн нөөцийн мөнгөн тэмдэгт гэж тооцогдохоо больж байгаа. АНУ-ын доллар хэнд ч ямар ч хэрэггүй болох ирмэг дээрээ ирээд байна.
G20-ийн дээд хэмжээний энэ уулзалтан дээр дэлхий дахин үүнээс хойш Барууны худал хуурмаг мөн цус асгаруулсан замаар араас нь даган явахыг хүсэхгүй байгаа нь тодорхой болсон юм. Дэлхийн дахин одоо Барууныг таньж мэдчихээд байна.
Барууны санал болгож байгаа санхүүгийн тусламж гэдэг бол ердөө л энэ аварч байгаа гэх улс орнуудыг бүүр тонон дээрэмдэж ард түмнийг нь ядууруулан хоосруулах зальт механизм болохыг улс орон бүр одоо ойлгож ухаарч эхлээд байна.
XXI зуунд Вашингтон өөрийн иргэдтэйгээ гурав дахь ертөнцийн улс орнуудын иргэдтэй харьцдаг шигээ харьцаж байсан билээ. Асар олон их наяд долларуудыг [хэвлэн] цөөн хэдхэн банкууддаа өгөөмөр тараан өгсөн бөгөөд харин энэ үед тэр банкууд нь сая сая америкчуудыг байшин гэрээс нь гудамжинд гарган хаяж эдгээр үгүйрч хоосорсон гэр бүлүүдийн үлдсэн аливаа өмч хөрөнгийг нь битүүмжилж байсан билээ.
Америкийн корпорациуд багахан хэмжээний төлбөрүүд болон суутгалуудыг л үлдээж өөрсдийн зүгээс төсөвт төлөх татваруудаа бараг тэг болтол нь бууруулсан байгаа. Үүний хажуугаар тэд сая сая америкчуудын ажлын байрууд болон орон тоонуудыг хятадуудад, энэтхэгчүүдэд өгчихсөн юм.
Энэ ажлын байруудтай хамт бас америкийн ДНБ, татварын бааз суурь ба эдийн засгийн хүчин чадал яваад өгсөн бөгөөд харин америкчуудад төсвийн асар том цоорхойнууд, үнэгүйдсэн мөнгөн тэмдэгт нь мөн жишээлбэл, хэзээ нэгэн цагт дэлхийн аж үйлдвэрлэлийн төв байсан Детройт мэтийн зэрэглээ – хотууд л үлдэж хоцорсон юм.
Вашингтон гэр оронгүй болсон, өлсөж туйлдсан, эсэргүүцэж боссон өөрийн иргэдийг буудаж эхлэхэд хичнээн хугацаа үлдсэн бол оо?
Вашингтон бол Израилийн лобби болон цөөн хэдхэн зохион байгуулалттай хувийн эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүдийн төлөөлөгч нь юм. Вашигтон одоо өөр хэнийг ч төлөөлөхөө больсон юм. Вашингтон – энэ бол америкийн ард түмний хувьд ч тахал, бүх дэлхий дахины хувьд ч тахал мөөн.
Эх сурвалж: “UBMAN.MN“
URL: