“ГОК”-ын цахилгаанчид 20 метрийн өндрөөс унажээ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт энэ сарын 16-ний 11.50 минутын үед томоохон осол гарсан байна.
Энэхүү ослын улмаас хоёр хүн хүнд гэмтэл авсан аж.
Дээрх хоёр хүний тухайд тус үйлдвэрийн “Цахилгаан цех”-ийн цахилгаанчид байсан гэнэ.
Эх сурвалж “Осол гарсны дараа хоёр залууг эмнэлэгт хүргэсэн ч нэг нь газар дээрээ нас барсан. Харин нөгөөг нь эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээ хийж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Харин өчигдрийн байдлаар “Амьд үлдсэн залууг Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн, эмчилгээ хийж байгаа” гэдгийг тус эмнэлгийн ажилтан хэлсэн юм.
Ямартай ч дээрх хэргийг холбогдох албаныхан шалгаж байгаа гэнэ.
Нөгөөтэйгүүр энэхүү хэргийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Гэвч тухайн үед ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллаагүй байж болзошгүй хэмээж байгаа бололтой.
Хэргийн тухайд цахилгаанчин хоёр залуу 20 гаруй метрийн өндөрт ажиллаж байгаад, бэхэлгээ нь мултарч унасан гэнэ.
Т.Болорцэцэг
URL: