Согтуу цагдаа айлын гэр дайрч хүүхэд гэмтээжээ

527-1379468663untitledНалайх руу явах замд гарчээ. Тодруулбал Налайх орох замд байрлах “Очир” үйлчилгээний төвийн дэргэдэх хашаа аж.

Ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн цагдаа хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь зүйд нийцэхгүй. Уг хэргийг цагдаагийн байгууллагын зүгээс ихэд нууцалж осол гаргасан цагдаагийн ахлагч О.Лувсандоржийг 10-ны өдөр ажлаас нь халсан талаар эх сурвалж мэдээлжээ.
Уг хэрэг оройны долоон цагийн үед гарсан бөгөөд осол гарах үед 17 настай охин гэртээ зурагт үзэн сууж байсан байна. Тэрээр тархиндаа хүнд бэртэл авчээ.  Мөн хүү нь тэр үед аавтайгаа  хашааны гадаа явж байхад нь гэнэт чанга дуу чимээ гарч хашааг нь мөргөсан бөгөөд энэ үед хүү нь хол шидэгдсэн байна.
Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд харин охин нь тархиндаа хүнд гэмтэл авсан талаар хүүхдүүдийн аав Д.Даваацэрэн хэлжээ. Согтуу цагдаа тэр үед хүний машин унаж явсан бөгөөд хойноо гурван зорчигч суулгаж явсан гэнэ.
Харин  О.Лувсандоржийн ар гэрийнхэн хохирогч нартай ирж уулзаад таван ханатай гэр, бүрээс,хашааны банз авч өгсөн байна.
Гэвч охины эрүүл мэндийг таван ханатай гэрээр зүйрлэх аргагүй юм. Учир нь хүүхдүүдийн аав Д.Даваацэрэн охиноо нарийвчилсан шинжилгээнд оруулах хүсэлтэй байгаа ч О.Лувсандорж “мөнгө байхгүй”гэдэг болсон гэнэ. Тэрээр төрийн цагдаагаар гэр орноо сүйтгүүлж хүүхдүүдийнхээ эрүүл мэндээр хохирч үлдсэнд маш их гомдолтой  байгаагаа илэрхийлжээ.
Ахлагч О.Лувсандорж нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа бөгөөд хэрэг гарах үед цагдаа нар ирж согтолтын  зэргийг үзэхэд 1.35 хувийн согтолттой гарчээ. Энэхүү хэргийг одоо Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих