Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа

Элчин сайд В.В.Самойленког хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин сайд ноён В.В.Самойленког ОХУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхэд оруулсан хувь нэмрийг Гадаад харилцааны сайд Л.Болд өндрөөр үнэлж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих