М.Сономпил мэтийн төрийн хутгуурыг засгаас зайлуулья!
Монголын төрд өөрийн хэтэвчээ зузаатгах гэсэн сувдаг, шунахай хүсэлтэй, увиагүй нөхөд цөөнгүй бий. Үүний нэг нь өнөөгийн эрчим хүчний сайд М.Сономпил юм.
Тэрээр өнгөрсөн 2012 оны сонгуулиар М.Энхсайхантай мөрийцөж нэг тэрбум гаруй төгрөг сурталчилгаанд
зарцуулсаныхаа хүчинд “Шинэчлэл”-ийн засгийн газарт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлийнхээ сайдын дөрвөн суудал авах байсны нэгийг авч “бялуу”-наас хуваалцсан нэгэн гэж хэвлэлүүд шуугиж байсан.
Урьд нь тэрээр “Монголын нэг өдөр” сонины 2006 оны 02-р сарын дугаар 06-т “…“Алтан гадас”-ынхан шиг увайгvй хvмvvстэй хамт явж чадахгvй” хэмээн ярьж байсан ч өдгөө нэг хөнжилд орох нь шахуу явж байна. Үүнээс л түүний ямар хүн болохыг тодорхойлоод эхэлж байгаа юм.
Сайдын суудалд суусныхаа дараахан ажлын өрөөгөө голж томоос том цэлгэр байх ёстойгоос гадна дотроо саун душтай, бас амралтын тусгай өрөөтэй байх ёстой, мөн “миний өрөөнд цэцэг битгий тавиарай. Манай эхнэр цэцэгчин хүн. Өөрөө цэцэг авчирч тавина” гэх мэтчилэн аархсан талаар сенсаци олныг алмайруулж түүнийг ямар ямбатай хүн болохыг дэлгэсэн.
Дээрх өгүүлсэнчлэн “худлаа шаадаг” гэж тодотгосны учир нь урд жил өгч байсан нэгэн ярилцлагадаа “…энэ жил цахилгааны үнийг нэмэхгүй. Бид эхний ээлжинд цахилгаан станциудын дотоод зардлыг бууруулах талаар анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, зардлын менежментийг сайжруулж ажиллах ёстой гэсэн үүрэг даалгаврыг салбарынхандаа өгсөн байгаа” гэж хэлж байсан нь нэг ёсондоо худлаа ярьдагийнх нь нэг баримт юм.
Гэтэл саяхан тэрээр дээрх ярьж байснаа эсрэгээр нь хэрэгжүүлж, тушаал гарган гэрэл цахилгаан, дулааны үнийг нэмж 1 кв цахилгааны үнэ айл өрхүүдээс 150 кв хүртэл 76 төгрөг харин 150 кв-аас дээш хэрэглэсэн тохиолдолд 96 төгрөг 60 мөнгө төлөхөөр болгосон явдал юм.
Мөн түүнийг БХЯ-ны сайд байхдаа өнөөх алдарт улс дамнасан “Миг-21” онгоцны хэрэгт оролцсон буруутай болохыг нотолсон тухай мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж байсан ч бултаж чадсан зайтай, зальтай эр гэдэг…/Энэ тухай дараа өгүүлье/
Ачигч, ганзгын наймаачин төдийхнөөс УИХ-ын гишүүн болтолоо дэвшиж хоёр дахь удаагаа сайдын сэнтийд тухлаад буй энэхүү эрхэмийн баримт булхайг цувралаар нийтлэх болно.
Энэ мэт хоёр нүүртэй амьтад төрд маань гарчихаар улс орон маань яаж ч хөгжих вэ дээ?
М.Сономпил мэтийн төрийн хутгуурыг засгаас зайлуулья!
/Тоймчхүү/
URL: