МАХН, МАН хоёрыг нэгтгэж дөрвөн яамыг өөртөө авах “хор-”ыг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Өмнөд Солонгост найруулаад эхэлжээ

8377dba8c5cd46originalНамрын чуулган эхлэх гэж байгаатай уялдан улс төрийн уур амьсгалд огцом өөрчлөлт орж байна.

Тодруулбал намуудын дотор асар их рөл хөдөлгөөн, яриа хөөрөө, хагарал бутрал, эвсэл нэгдэл болж байгаа юмсанж. МАХН-ынхан л гэхэд Өмнөд Солонгост биеэ сувилуулж буй дарга Н.Энхбаярыгаа бөөнөөрөө эргэн очижтэнд багщахан шиг хурлыг нухацтайхан хийгээд ирснийхээ дараа МАН-ын нэр нөлөө бүхий гишүүдтэй энд тэнд уулзаж даргынхаа зааврыг танилцуулжээ.

Цаадуул нь хуучин даргынхаа холоос дайсан үгийг ихэд талархан хүлээж васн төдийгүй хоёр намаа нэгтгэж хамтын хүчээр засагт орох тухай яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ирэх 11-р сарын дундуур МАХН, МАН хоёр эргэн нэгдэх үйл явц шургуухан явагдах бөгөөд шадар сайд Миеэгомбын Энхболд энэхүү нэгдэлд нэлээд гол рольд тоглох нь тодорхой болжээ.

Түүнээс гадна ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бас эдний талд “үйлчилж” албан ёсоор нээгдэх үед эрх барьж байгаа АН-ынханд хандпан нэлээд хатуухан үг хэлж шүүмжлэхээр болоод байгаа юмсанж. МАХН ийнхүү төрхөмдөө эргэн ирж МАН-тай нийлсний дараа дөрөв таван яамыг өөртөө авахаар тооцоо гаргажээ.

Жишээ нь Эрүүл мэндийн яам болон Сангийн яам, Батлан хамгаалах яамыг юун түрүүнд өөртөө авч хүч хөрөнгөө зузаатгахаар болсон байна. АН-ын фракц хоорондын зөрчил туйлдаа хүрч задран бутрахад ойрхон хөлөө жийлцээд эхэлсэн нь чухамхүү хуучны хашир туршлагатай намд завшаан болж байгаа гэх хүн ч байна. Өнгөрсөн жилүүдэд АН-ын алдаан дээр дөрөөлж, эгзэгтэй хөдөлж зорьсондоо саадгүй хүрсээр ирсэн нэг хүн байдаг нь эдүгээ Өмнөд Солонгос улсад биеэ эмчлүүлэн тэнхрүүлж буй гурав дахь Еранхийлөгч Н.Энхбаяр гэдгийг улс төр сонирхдог хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ. Энэ ч утгаараа тэр одоо зоримог хөдөлж улс төрийн тавцан дээр “Би эргэж ирлээ” хэмээн чангаар хэлэхээр зэхэж байгаа бололтой.

Хуучин даргаа улс төрийн хүүр болгохын төлөө бүхнийг зориулсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын зүүний холбооныхон харин яах нь тодорхойгүй байгаа аж. Тэд мэдээж нам байгуулж тусдаа гарлаа гэхэд ямар ч ашигггүй. Тиймээс эргэж эргэж нуга гэгчээр Энхбаяр даргыгаа бараадаж ч магадгүй юм. Харин У.Хүрэлсүх ичсэн нэрэндээ эхнэрээ эмчлүүлнэ гээд тэр чигтээ улс төрөөсграх болов уу. Тэрбээр овоо хэдэн жил улс төрийн бохир хор найруулалтан дунд явж өөрөө ч бас найруулж явсан хүн юм болохоор Н.Энхбаяр өршөөгдсөн даруй ийм юм болно гэж тооцоолоод “Харли Дэвидсон” клуб гэх мэтийн ажил хөөцөлдөж савхин хувцас өмсөөд мотоцикль унаж давхиад эхэлсэн ч байж мэднэ.

Эх сурвалж: Ноцтой мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих