Цагаан ордонд аюулгүй байдлын түгшүүр зарлалаа
ВАШИНГТОН. /АП/. Вашингтон дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний баазад зэвсэгт этгээд өнөө өглөө гал нээж, 13 хүний аминд хүрснээс хэдхэн цагийн дараа Цагаан ордны хаалганы гадна нэг этгээд жижиг хэмжээний тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас аюулгүй байдлын түгшүүр зарлалаа.
Үл таних этгээд тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас Цагаан ордонд аюулаас хамгаалах хүчний баг хамгаалалтад шуурхай гарсан болохыг тус улсын Тагнуулын албаны албан ёсны төлөөлөгч Эдвин Донован мэдэгдэв.
Г.Доржханд
/Монцамэ агентлаг/
URL: