Уриалга /Дайчин Монгол бүлгэм/
Өчигдөр болсон явдал монголчуудын хувьд байдал ямар ноцтой аюултай болсоныг харууллаа. Хэдхэн олигарх дайснууд 23 жилийн турш Төрийн бүх өндөрлөгийг эзэлж. Тэд улс орныг тонон дээрэмдэх хуулиудыг санаачлан, өөрсдийн гараар УИХ-аар батлуулж .
Түүнийгээ хэрэглэн “хуулийн хүрээнд” бидний эх орныг гадны эзэдтэйгээ дураараа сүйтгэн хулгайлан зөөж байна. Энэ илт гэмт үйдлээ төрийн мэдлийн бүх хүчний байгууллага болон хувийн эзэмшлийнхээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хамгаалж массыг хууран мэхэлж цөлмөлтөө улайран тасралтгүй хийж байна.
Тэвчээрээ алдан Эх орондоо гэр бүл үр хүүхэдтэйгээ амар тайван амьдрахын тулд газар шороо байгаль орчноо хамгаалан,бүх боломжтой гэсэн аргаараа тэмцэж байгаа жирийн ард, монгол хүмүүсийг “улсын дайсан-Террорист” болгон цоллон шоу сенсаци дэгдээж шорон гянданд хийлээ.
ТЕГ-аас Ц.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 20-р бүлэг буюу Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 177-р зүйл болох “Зандалчлах”, мөн бүлгийн 191-р зүйл болох “Түргэн шатамхай бодисыг хууль бусаар илгээх” гэсэн зүйл ангийг үндэслэн эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн 177-ийн 1 болон 2- зүйлд зааснаар 20-с дээш жилээр 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авч шийтгэнэ гэсэн ял эх орноо хамгаалсных нь төлөө тулгаад байна.
Гэтэл С.Баярцогт гэж хүн Оюу Толгойн гэрээг батлуулан их хэмжээний хахууль авсан нь дэлхий даяр мэдэгдэж тодорхой болсон байхад, өнөөдөр хүртэл УИХ-д суугаад монголчуудад яаж амьдрахыг заагаад явж байна.
Бид урсах цагийг хүлцэнгүй ажиглан, өдөр тутам хүндрэх амьдралыг идэвхгүйгээр бүсээ улам чангалан хулчийн хүлээн авч байснаас болж өнөөдөр энэ улсад ард түмэн эх орноо хамгаалах эрхгүй болтол олигарх бизнесменүүдийн гарт орлоо. Арайч дээ…
Биднийг нэг нэгээр устган дарж байхыг, нүдээ аниад, чихээ дараад, амаа хамхиад өөрийн ээлж иртэл хүлээгээд сууж байх уу?!
Хөх тамгатай эмэгтэй эрэгтэй хүн бүрт…
Зоригтой залуусаа өмөөрөн суллуулж, нэгдэн тэмцэх их эсэргүүцлийн тайван Жагсаал ирэх хагас сайн өдөр
9 сарын 21 нд 12 цагт Сүхбаатарын талбай дээр хийцгээе!
Үр хүүхдээ тэврээд, эмээ өвөөгөө дагуулан ирцгээе. Тэгвэл эд халдаж чадахгүй.
Бид хүч хэрэглэхгүй ялах болно.
Дайчин Монгол бүлгэм
URL: