Г.Мандахнаран: Алтан медалиа гадаадынханд алдахгvй л гэж бодож байлаа

“Mongolian open-2011” улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн олон шинэ содон зvйлсээр дvvрэн болж єнгєрсєн. Азийн наадмаас алтан медаль хvртэн улмаар ард тvмний хайртай тамирчид болсон Г.Наранчимэг ОХУ-ын бєхєд ялагдсан бол, 60 кг-д барилдсан Г.Мандахнаран ОХУ-ын бєхийг илт давуугаар ялж тєвєггvйхэн хариуг нь барив. Тэмцээний дараа тvvнтэй цєєн хором ярилцлаа.

-Улсын аварга хэмээх эрхэм хvндтэй алдрыг хvртсэнд баяр хvргэе?

-Баярлалаа. Алтан медаль хvртэж, улсын аварга хэмээх эрхэм хvндтэй цолыг хоёр дахь удаагаа хvртлээ. Сэтгэл ч их хєдєлж байна. 60 кг гэдэг бол Монголын топ дєрвєн спортын хамгийн сайн єрсєлдєєнтэй жингvvдийн нэг. Энэ жингийхээ нэр тєрийг ямар ч байсан гадаадын бєхєд алдахгvй шvv л гэж бодож байсан. Санасандаа хvрлээ.

-ОХУ-ын бєхтэй урьд нь таарч байсан уу?

-Буриадын Ерєнхийлєгчийн цомын тэмцээнд таарч ялагдаж байсан. Энэ удаа яллаа. Эх орон, ард тvмэн минь байгаа цагт ялна гэж л бодож байсан. Тэр зорилгодоо ч хvрсэн болохоор сэтгэл их єндєр байна. Нэг бодлын орчин нєхцєл нь бидэнд их нєлєє vзvvллээ. Урьд нь Азийн болон дэлхийн томоохон тэмцээнд оролцоход л ийм зохион байгуулалтыг харж байсан. “Женко” групп, Монголын чєлєєт бєхийн холбоо сайн ажилласанд баярлалаа.

-Тамирчин хvний амжилтад нєлєєлєх гол хvчин зvйл нь юу юм бэ. Таны хувьд?

-Бэлтгэл сургуулилт хамгийн чухал ч, тамирчин хvнд сэтгэлзvйн бэлтгэл хамгаас хэрэгтэй. Харж байхад Ази, дэлхийн тэмцээн уралдаанд байнга ялагддаг бєхчvvдээ єнєєдєр илт давуу байдлаар буулган авч байгаа нь манай бєхчvvд байна шvv дээ. Тэгэхээр эх орон, ард тvмэн маань бидэнд ямар их дэмжлэг, тус нэмэр болдгийн илрэл байх. Би юманд нэг их шантраад байдаггvй. Энэ нь миний давуу тал ч байж болно. Гэхдээ тэмцээн уралдаанд ялна гэж бардамнах дургvй.

-Таныг хараад байхад сэтгэл хєдлєл ихтэй санагддаг?

-Тамирчин хvнд байдаг л зvйл гэж боддог. Энэ жил улсын аварга болоод бvр ч их сэтгэл хєдєлсєн. Яагаад гэвэл, бид зєвхєн хоорондоо барилдах биш, гадаадын тамирчидтай єрсєлдєж ялаад аварга цолоо хамгаалсан учраас л тэр. Ер нь, сэтгэл хєдлєлєє дандаа л ил гаргачихсан байдаг.

-Таны хvчтэй єрсєлдєгч хэн бэ?

-Бардамнах дургvй гэж хэлсэн шvv дээ. Тэгэхээр єрсєлдєгчєє тэр ийм, энэ нь тийм гэж хэлэх дургvй. Тэмцээн уралдаанд миний жинд єрсєлдєж байгаа тамирчид бvгд л єрсєлдєгч. Гэхдээ амьдрал дээр жирийн сайхан найзууд байхыг хvсдэг.


URL:

Сэтгэгдэл бичих