Шулмын дүр

SCREAMЕвропчуудын хувьд шулмын дүр (мөн монгол уншигч нарт) нэгэн царай муутай, зөнөг авгай төсөөлөгддөг. Заримдаа үсээ задгай тавьсан царайлаг эмэгтэй байдаг. Хөгшин эмэгтэй нь заавал үс нь арзайсан, шүдгүй, хар муур, эсвэл аалз ба бусад жижиг амьтан тэжээдэг гэж төсөөлдөг. Муу ёрын хүчээр тэр өөрийн хөршөө харааж, ажлыг нь сүйтгэдэг. Мөн муу ёрын тан чанаж, янз бүрийн амьтан жигүүртэн болж хувирч, ган зуд буулгадаг, сард нэг удаа шүүрээ унаж чөтгөрийн цуглаанд морддог.

Энэ нь европчуудын аман зохиол ба тэр цагийн зураач нарын бүтээл дээр тулгуурладаг байсан. Сэдэв нь ихэвчлэн адилхан байдаг: нүцгэн хүүхэн эмэгтэйчүүд чөтгөрийн номоо уншин, сэжиг хүрэм юмаа тогоондоо буцалган сууж байдаг.

Шулмын дүр ихэвчлэн эртний грек ба ромын домог дээр тулгуурладаг- зурган дээр ихэвчлэн Хуучин Гэрээний Лилит, эсвэл грекийн Диана, Цирцея, Медэя гэх мэт илт харагддаг. Мөн шулам өөрийн хүч чадлаа сүнсээ чөтгөрт худалдаж авдаг гэж үздэг байсан. Үүний тэмдэг нь өвдөлт мэдэрдэггүй нэгэн мэнгээр таньдаг гэж үздэг байсан тул, ихэнх буруутны мэдүүлэг нь Чөтгөрийн мэнгэ буюу тэр мэнгийг олж тогтоох дээр тулдаг байв.

Заримдаа шулмыг тогтоохын тулд усанд хүлж живүүлж үздэг байв. Живэхгүй хөвж байвал, чөтгөр тусалсанд тооцно. Мөн тамлалтанд тэвчээртэй, өөрийгөө илчилдэггүй нэгэн байвал, ер бусын чадлынх нь батлах баримт болдог байв.

Гэвч энгийн европын ардууд шул
мыг бас нэг өөрөөр хардаг байв: шулам мөн гэсэн гүтгэлгэнд ихэвчлэн гоонь ганц бие, уур уцаартай, биений ямар нэгэн согогтой хүмүүс байв- эсвэл гэнэт баяжсан хүмүүс.

Тэд нартай ихэвчлэн сайн холбоотой байхыг хичээдэг байсан. Гэвч мал адгуус нь, эсвэл тариа ганд хатвал хүмүүсийг цусыг нь гартал мааждаг байв- улмаар муу ёрын хараал нь тайлагдана гэж итгэдэг байв. Гэвч ардуудыг ганц айлгадаг юм нь шулмын хор хөнөөл байв- maleficia.

Энэ үзэгдэл нь католик шашинтнаас гадна, протестант шашинтангуудад мөн хамаатай байсан. Ихэвчлэн католик шашинтангууд хамаагүй тэвчээтэй ханддаг байсан: шулмын эсрэг эм тан, сахиус худалдаж, христийн шашнаас өмнө байсан итгэл үнэмшлийг өөртөө шингээж, ашигтаа нийцүүлж чадсан. Мөн католикууд буруу номын төлөө буюу ид шид хэрэглэдэг байсны төлөө биш, чөтгөртөй хийсэн тохиролцооны төлөө ихэвчлэн хүмүүсийг шатаадаг байв.

Гэвч протестантууд католикуудаас хэрцгий хандаж байсан.

Тэр цагт Оросын Хаан 1-р Петр шулмын хэрэг их явагддаг байсан бол, шинэ Хааны зарлигаар мэдүүлэг өгсөн хүмүүсийг тэр дор нь шийтгэж, улмаар шулмын солиорол Орост дарагдсан.

Реформаци эхэлж, улмаар Европ 30 жилийн дайны тамд унахад, шулмын шүүх хэрэг шинэ оргил төвшинд гарсан. Франц улс шулмын улсын шүүхэд хандуулсан анхны орон болсон (1390 он)

Үй олноор шулмын ан хийж эхэлсэн цаг бол 16-р зуун. 1580-1620 он хүртэл оргил цэгтээ хүрсэн. 17-р зууны дунд гэхэд Парисын парламент шулмын хэргийг авч хэлцэхээ больсон хэрнээ, 18-р зууны хувьсгал хүртэл шулмын түүдэг ассаар байв.

Шулмын ангийн гол төв нь Герман байв- уг ангийн улмаар олон арван мянган хүн амиа алдсан. Хамгийн сүүлийн шулам Швейцарт 1782 онд шатсан.

Түүхэн сургамж

Ихэнх хүмүүс өөртөө тохиолддог болгоныг зүгээр нэг болсон гэж үздэггүй. Хүн болсныг ойлгохын тулд, янз бүрийн нууцлаг нууцлаг бус нөлөө бүгдийг хайж эхэлдэг. Хүн бүдэрч унаад, хамраа гэмтээлээ гэж бодье. Яагаад би? Яагаад өнөөдөр, яагаад? Би их зантай байсны шинж үү? гэж бодож тунгааж эхэлнэ.

Энэ бүгд тухайн нийгмийн соёлын нөлөө ба хувийн хүмүүжлийн төвшин ихийг харуулна: хүүхэд уурандаа өөрийг нь гэмтээсэн эдийг цохиж, хиппи астралын тохироо өөр болж гэж үзнэ. Харин Чомбо лам Хялар Хатныг хамаг хэрэгт буруутай гэж тооцно.

        Мөн шулмын шүүх хэрэг яагаад дууссаныг хэлэх бэрх. Үүнд олон үйл явдлын нийлбэр үйлчилсэн байх- Хүний гамшигт өөр хэн нэгний оролцоо, эсвэл муу санаа, элдэв хараал байдаг гэдэгт итгэх нь дэлхий даяар тархмал үзэгдэл- африкийн ширэнгээс монголын тал хүртэл. Гэвч Сартрын хэлснээр: Там- бид өөрсдийн дотор гэдэг нь яалтачгүй үнэн гэмээр. Тамыг хүн өөр өөртөө бий болгон зохиодог.

Мөн шулмын шүүх хэрэг яагаад тэгж гэнэт буурч дууссаныг хэлэх бэрх. Үүнд олон үйл явдлын нийлбэр үйлчилсэн байх- үүнд мөн мэдээж гүтгэгчдийн энгийн атаархал, хорсол, занал маш үүрэг гүйцэтгэж байсан. Мөн муу ёрын сүнсийг зайлуулахаас гадна нийгмийн цогц байдал буюу нэгэн сүрэг гэдгээ ухааруулахын тулд ямар нэгэн дайсны дүр, довтлох бай хэрэгтэй болж байсан.

 

Ямар нэгэн төрийн байгууллага нийгмийн суртахуун, нийгмийн аж байдлыг харж ажиглан, буруутныг шийтгэх суртахуунгүй цагт энэ байдал даамжирдаг. Нөгөө талаас харж үзвэл, нийгмийн хил хязгаар мөн нийгмийн дотоод амар амгалан үүсдэг. Бүх юм хоёр талтай: Антропологчид уг үлгэр ба хийсвэр сураг тарсныг нэгэн золгүй явдал ба шүүхийн алдаа ч гэж тайлбарладаг. Үүнд мэдээж тэр цагийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзлээс ихээхэн шалтгаална.

http://www.aravt.mn/content/7788/.htm


URL:

Сэтгэгдэл бичих