Зуны XXI Диплимпэд амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа

Зуны XXI Диплимпэд амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа

Олон улсын Сонсголгүй иргэдийн өдрүүдийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өчигдөр Болгар улсын Софи хотноо болсон Зуны XXII Диплимпэд /сонсголын бэрхшээлтэй тамирчдын/ эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Зуны XXI Диплимдэд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Д.Баасандорж мөнгөн медаль, Б.Мөнх-Оргил, Б.Наваанцамж, Г.Лхагвасүрэн нар жүдо бөхөөр хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулжээ.

Амжилт гаргасан тамирчдад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ баяр хүргэн, цаашдын уралдаан, тэмцээнд улам өндөр амжилт гаргахыг ерөөн, ХАХНХЯ-ны хүндэт өргөмжлөлөөр шагнаж, урамшуулсан.

Манай улс Олон улсын сонсголгүй иргэдийн өдрийг энэ жил анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд Дэлхийн Сонсголгүй иргэдийн нийгэмлэгээс гаргасан сонсголгүй иргэдийг нийгмийн харилцаанд “Эрх тэгш” оролцуулах уриалга дор тэмдэглэх юм байна.

Олон улсын сонсголгүй иргэдийн өдрүүдийг тохиолдуулан сонсголгүй хүүхдийн сурч боловсрол эрх, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцдог баялаг бүтээгч иргэн байхад хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дохионы хэлийг сонсголгүй хүний харилцааны албан ёсны хэл болохыг хүлээн зөвшөөрөх, дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хуульчлах зэрэг асуудлыг шийдвэрлэх уулзалт, бага чуулган зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Мөн сонсголгүй иргэдийн урлаг соёлын авъяаснуудын нэгдсэн тоглолт болох юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих