Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс “Хөдөлгөөнт бирж” ажиллууллаа
“Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс хамтран “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” ажиллуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай болон Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзориг, Нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунчимэг, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар, ажил хайгч 500 гаруй иргэд оролцов.
Тус өдөрлөгийн үеэр иргэдэд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” тухай хуулийг танилцуулж, Нийслэлийн Хөдөлмөрийн газар болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 4200 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулан, 52 ажил хайгч иргэнийг бүртгэснээс 16 иргэнийг шууд газар дээр нь ажлын байранд зуучиллаа. Мөн мэргэжлийн болон давтан сургалтанд 47 иргэнийг бүртгэж, 450 гарын авлага иргэдэд тарааж, нийт 260 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
URL: