Бизнесийн орчин бууралттай үед хэрхэн ярилцлага хийх вэ?

2008 онд их хямрал эхэлснээс хойш ажил олгогчид ажил горилогчидтой ярилцлага хийх янз бүрийн хандлагуудыг  ашиглахыг шаардаж, томоохон өөрчлөлтүүд бий болсон билээ.

Яагаад? Учир нь өнөөдрийн ажил горилогчид нягт нямбай, зарим тохиолдолд цөөхөн жилийн хугацаанд албан тушаал карьертаа амжилт гаргасан байдаг.  Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл ажил олгогчид байгууллагадаа урт хугацаанд хувь нэмэр оруулж чадах ажил горилогчдыг олж, шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг.
Уламжлалт ярилцлагын бүтцийг ашиглаж ажил горилогчийн албан тушаалын өөрчлөлтийг хийнэ гэдэг маш хэцүү.

d2vv9yk6

Тэгвэл та өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ажилгүй байсан эсвэл ажилтай байсан хэн нэгнийг хэрхэн үнэлэх вэ?

Эхнэр эсвэл нөхөр нь ажлаас халагдсан учраас ажилд орох хэрэгтэй болсон өргөдөл гаргагчдыг ажилд авах талаар юу гэж бодож байна вэ? Та тэдний хоцрогдсон мэдлэгийг амжилтанд хүрэх, тухайн ажлын байранд тохирох хүчин зүйл болгохын тулд хэрхэн үнэлэх вэ?  Та тодорхойлох захидлаар шалгаж болох ба ярилцлагын хандлагаар ч бас тодорхойлох боломжтой.

Өнөө үеийн ажил горилогчидтой ярилцлага хийх:
Ажил горилогчдын өмнөх ажлын байраа яагаад орхих болсон шалтгааныг анхаарах. Урт хугацаагаар ажиллах нь ажил горилогчийн албан тушаал төлөвлөлтийн ур чадварын хүчтэй индикатор юм.  Гэхдээ өнөөгийн шилжилтийн үед тухайн ажил горилогч өөрийн хүслээр ажлаас гарах эсвэл компаниас цомхотгол хийсэн ч бай сүүлд ажиллаж байсан компаниудыг яагаад орхих болсон шалтгааныг хэлэлцэх нь учир дутагдалтай юм.

Хүмүүс өнгөрсөн цаг хугацаанд хийсэн албан тушаалын өөрчлөлтөө давтах хандлагатай байдаг учраас тэдний албан тушаалаа өөрчлөх хүсэл сонирхлыг дараах асуултуудыг асууж мэдэх хэрэгтэй:

  • Та өмнөх болон одоогийн ажил олгогчоо орхих болсон шалтгаанаа ярина уу. Гэхдээ тэдний нөхцөл байдлыг ялгахын тулд өөрийнхөө хийх үйлдлийг нарийн зохион байгуулах хэрэгтэй.
  • Ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд дараах асуултыг асуух хэрэгтэй:
  • Та өмнөх компанидаа тухайн нөхцөл байдалд юуг өөрчлөх байсан бэ? Та албан тушаал ахихдаа хийх дараагийн логик алхам тань юу вэ? Та тухайн албан тушаалд хүрэхийн тулд тэр алхмаа хэр удаан хэрэгжүүлсэн бэ? Таны хувьд “өсөлт” гэж чухам юу вэ? Та яагаад манай компанид нэгдсэнээр албан тушаалаа ахиулж, өөрийгөө хөгжүүлнэ гэж бодсон бэ?
  • Халагдсан тохиолдолд асуух асуулт:
  • Компаний цомхотгол хийх үндэслэл нь юу байв? Хэр олон хүн халагдсан бэ? Хэр олон хүн үлдсэн бэ? Тэднийг хэрхэн сонгосон бэ? Та хэр олон удаа цомхотголд орж байв?
Ажилгүй байгаа тохиолдолд асуух асуулт
Урт хугацаагаар ажил эрхлээгүй байгаа хүмүүстэй ярилцлага хийхдээ хэрэв ижил нөхцөл байдалд орсон бол асуудлыг хэрхэн зохицуулах байсан тухай өөрийнхөө санал бодлыг тэдний ажил хайх хүчин чармайлттай харьцуулах хэрэгтэй.

Таны ярилцлагын асуултууд ажил горилогчдыг хэр бүтээлч вэ, бэрхшээл тохиолдоход хэр тэвчээртэй байдаг вэ гэдгийг харуулах боломжоор хангасан байх хэрэгтэй.
Тэдний шинэ ажил хийх хүсэл эрмэлзлэл, тэсвэр тэвчээр, хийж байсан ажил зэргийг ярилцлагын дараах асуултууд асууж үнэлэх боломжтой:

  • Таны сүүлд ажлаасаа гарснаас хойш гаргасан хамгийн том төлөвлөгөө юу вэ? Та ажил хайхдаа ямар стратеги баримталсан бэ?
  • Та ямар төрлийн компаниудыг сонирхож байна? Хэр олон удаа ярилцлаганд орсон бэ?  Та өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн бэ?
  • Та ур чадвараа хөрвүүлэн ажиллаж болох хувилбар бүхий саналбаруудын талаар бодож үзсэн үү?
  • Та өрсөлдөгч компаниуд ажлын байр зарлаагүй байгаа ч гэсэн тэдэнд хандсан уу?
Хуулийн чиглэлийн ажил горилогч бол дараах төрлийн асуултуудыг багтааж болох юм:

“Би Linked In болон  Facebook дээрх хувийн сүлжээгээ идэвхижүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд хуулийн пүүсүүдийн 200 гаруй мэргэжилт нэгтнүүдэд өөрийгөө танилцуулсан байна. Би хуулийн сургуулийн төгсөгчдийн индексийг судалсан бөгөөд судалгаанд хуулийн чиглэлийн 100 гаруй төгсөгч хамрагдсан. Би номын сан руу явж, 50 гаруй хуулийн компаниудын жагсаалтыг гаргаж, ажил эрхлэлт хариуцсан хэлтэсүүд рүү резюме-ээ илгээсэн. Би мөн хэд хэдэн ашгийн бус байгууллагуудад сайн дураараа ажиллаж, өөрийгөө таниулсан. Би өнгөрсөн жилийн хугацаанд 25 ярилцлаганд орсон ч тэдний нэг нь ч хариу өгөөөгүй байна..”
Энэ мэт хүчирхэг, маш сайн бодож тунгааж боловсруулсан ажлын байр хайх стратеги нь та тухайн хүнийг “гаргаж” ирэх хэрэгтэй гэсэн үг.

Ажилд буцаж орж байгаа хүмүүстэй ярилцлага хийхдээ
Тодорхой шалтгааны улмаас мэргэжлээрээ ажиллах боломжгүй байсан ажил горилогчидтой ярилцлага хийхдээ дараах асуултуудыг асуугаарай.
Таны хамгийн шилдэг сратеги бол тухайн хүн эргэж ажилдаа орсноор ямар зүйлийг сайжруулах гэж байгааг илүү сайн мэдэх явдал юм. Дараах асуултууд шинэ ажил хайхад хүргэсэн үнэт зүйлсийг ойлгоход туслах болно:

  • Таныг ажилдаа эргэж ороход юу нөлөөлөв? Санхүүгийн асуудал нөлөөлсөн үү эсвэл нийгмийн асуудал уу?
  • Та ажлаасаа гарахдаа дахин өөр ажилд орох гэж байна уу? Эсвэл илүү тодорхой болсон, хязгаарлагдмал ажил үүргээ буцаж хиймээр байна уу?
  • Та сүүлд ажиллаж байсан компанидаа манай компанид хөрвүүлэн ашиглаж болох ямар ажил хийж байсан бэ?
  • Таны дараагийн шинэ компани эсвэл ажлын байраа сонгох шалгуур юу вэ?
  • Та хүсч байгаа ажлын байраа тодорхойлно уу. Та албан тушаалын хувьд 5 жилийн дараа хаана байх вэ?
  • Та өөр ямар компани болон ажлын байруудыг сонирхож байна вэ? Та ямар чиглэлийн ажлын байр сонирхож байна вэ? Ямар чиглэлийн (санхүү, нягтлан бодох бүртгэл, нярав гэх мэт) ажлын байрнаас татгалзах вэ?
  • Зарим хүмүүс амьдрахын төлөө ажилладаг байхад нөгөө хэсэг нь ажиллахын төлөө амьдардаг. Энэ хоёр тодорхойлолтын аль нь таньд илүү тохирох вэ?

Энэ төрлийн ажил горилогчдыг хэрэв зөв үнэлж, тухайн ажлын байранд сайн тохируулж авсан бол гайхалтай амжилттай байж чаддаг.
Эдгээр ярилцлагын асуултууд нь зохистой хувилбар байдлаар ашиглагдах бөгөөд ажил горилогчид өөрсдийн буруугаас болж ажлаас гараагүй байх эсвэл шилдэг ажилтан мөн эсэхийг ялгахад тусална.

ЭХ СУРВАЛЖ: BIZNETWORK


URL:

Сэтгэгдэл бичих