М.Сономпил: “Алтан гадас”-ынхан шиг увайгvй хvмvvстэй хамт явж чадахгvй
Монголын нэг єдєр сонины 2006 оны 02-р сарын дугаар 06
Ардчилалынханы “Амбаарт” амьдарсан он жилvvд улирч тэд тєрийн ордонд заларсан ч дахиад муур хулгана болж олны толгойг эргvvлэх болов. Эхэндээ Р. Гончигдорж тэргvvтэй нєхєд МАХН-д дагаар орж “урвагч Дамбийжаа”-гаараа дуудуулж байсан авч бол энэ удаад
М. Энхсайхан нар эсэргvvгээр тодров. АН-ын энэ эх адаггvй дотоод тэмцэл хэзээ хаана хvрч зогсохыг хэн ч vл мэдэх ч тоонот гэрээ тонгойлгохдоо тулаад буй. Батлан хамгаалахын сайд М. Сономпил “Намаас хєєгдсєндєє гутарч гуниад байх юм алга” хэмээн ярьж байна.
-Арван хэдэн жил зvтгэж ирсэн намынхаа батлахыг сайдын суудлаар сольчихлоо. Харамсахгvй байна уу?
-Сольсон юм байхгvй. Манай YЗХ-ны хурал болоогvй. Р.Гончигдорж тэргvvтэй хэсэг хvмvvсийн шийдвэр. Энэ асуудлыг YЗХ яаж шийдэхийг анхааралтай ажиглаж байна. АН гэж ярих дуртай мєртлєє ардчилалгvй шийдвэр гаргасанд харамсаж байна. Хэрвээ ийм шийдвэр манай намаас гаргаж байгаа бол надад хувь хvнийхээ хувьд харамсаад гутраад гуниад байх юм алга. Биднийг дэмжих сонгогчид, олон тvмэн, намын гишvvд зєндєє бий. Ер нь эд биднийг яагаад хєєж байгаа юм бэ гэдгээ бодох л ёстой байсан. 2004 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын маань тэн хагас нь АН-д итгэл хvлээлгэсэн. Гэтэл тэр итгэлийг нь, амласан амлалтаа АН алдсан. Сєрєг хvчин болно. Бид амлалтаасаа ухарч байна гэсэн зvйлvуд ярьж байгаа нь харзмсалтай.
-Хамт хєєгдсєн нєхєд тань “гарц vргэлж нээлттэй байдаг” гэсэн нь дэмжигчдээ дагуулаад шинэ нам байгуулах тухай сануулсан хэрэг байх. Ийм бодол бий юу?
-Бидэнд одоо тэгвэл тэгнэ гээд тєлєвлєгєєтэй шат дараалан хийж байгаа юм байхгvй. Эд нар ийм увайгvй vйлдэл хийгээд байх юм бол хамт нэг дээвэр дор явахад бэрх. Тиим учраас тодорхой шийдэлд хvрэхийг vгvйсгэхгvй. “Алтан гадас”-ынх нь хийж байгаа vйлдлийг бид анхааралтай ажиглаж байна. Зєв, буруу гэдэг дээр зєндєє маргасан. Гэхдээ сонин хэвлэлээр маргалдаад шvvхдэлцээд байх онц биш. Мянга мянган сонгогч, намын гишvvд маань хэрж байна. Хэн нь зєв хэн нь буруу гэдгийг ялгана л даа. Ард тvмнийг тэнэг гэж ойлгож болохгvй. Ард тvмэн бол цагаан цаас юу ч бичиж болно гэдэг vе чинь єнгєрчихсєн. Сонин хэвлэлээр захиалга єгч бичvvлэхээр нэр хvнд нь уначихдаг юм чинь vеэ єнгєрєєсєн. Хичнээн муугаар бичсэн ч хэнийг хэрхэн vзэхээ мэднэ.
-Танай намынхан хvнээр хэлэх ярихаа заалгаад байдаггvй болохоор нам байгуулна ч гэж мэдэх л улс?
-Тэр бол зєндєє. Манай намын олон мянган жирийн гишvvд энэ шийдвэрийг эсэргуvцэж байгаагаа утсаар, факсаар, биеэр илэрхийлж байгаа. АН-ын байрны ємнє жагсаал цуглаан зохионо гэж байна. Энд бид идэвхийлэн оролцоод зохион байгуулаад байх юм алга. Єєрсдєє итгэл vнэмшил явж байгаа болохоор бид туг лоозон бариад гvйхгvй. Одоо бол хийх ажил их байна.
-Танай намын удирдлага ийм бол нийгмийн шалгарлаар нэг нь vлддэгээс хойш єєр арга байхгvй.
Таныг сайд болсноос хойш бие бvрэлдэхvvний єнгє vзэмжийн талаар их дуугарах болж. Энэ талаар танд бодсон юм бий юу?
-Сайдын алба гэхээсээ илvv манай сонгогч тvмнийхээ итгэлийг хvлээсэн учир хийх ёстой ажил гэж би бодож байгаа. Манай арми их онцлог л доо. Ялангуяа манай армийнхан их ядуу, нийгмийн асуудал нь их эмзэг. Yvнийг дээшлvvлэх хэрэгтэй гэдгийг би дандаа л харж явдаг. Хийх ажил маш их бий. Шинэчлэл гэж ярьдаг мєртлєє яг шинэчлэгдсэн зvйл байдаггvй. Нийгмийн асуудлаа шийдvvлсэн ч юм байдаггvй. Єнгє vзэмж, Сахилга зохион байгуулалтын хувьд хийгдсэн зvйл бага байдаг. Тєрийн тусгай албан хаагчид бусад энгийн яамуудыг бодвол онцлог учир шинэчлэхэд хэцvv байдаг л даа. Гэхдээ хийхээс єєр арга байхгvй. Монгол орны нvvр царай, Монгол улсыг ялангуяа гадныхны нvдээр харахад армиар нь дvгнэнэ. Энэ талаар тодорхой бодсон шийдэх зvйлvvд их бий. Бие бvрэлдэхvvний хувьд ч, хувцас хунарын хувьд ч єєрчлєнє. Єєрчлєнє гэхээр заавал Монгол vндэсний хувцас ємсєєд лоовуузан малгай тавих нь онц биш. Манай зэвсэгт хvчин энхийг сахиулах vйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхий нийттэй хэл нийлvvлэн алхаж байгаа. Тиим болохоор глобальчлагдах чиглэлд нийцсэн vндэсний агуулгаа хадгалсан хувцас формтой байх ёстой. Гэхдээ одоо яг тиим хувцастай байна гэж хэлэхэд бэрх. Ер нь энэ тая дээр нээлттэй байна. Сонин хэвлэлээр дvрэмт хувцасны уралдаан зарлаж ард нийтээрээ хэлэлцэх, ерєнхийлєгчид танилцуулах гээд ажил их байна.
-Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдах уедл таныг Батлан хамгаалах яаманд очих нь гэж гуйж явсан. Бас ч угvй нэлээн удаан гvйж байж энэ яамыг авлаа. Тэгэхээр танд бодсон санасан юм байсан байх?
-Би єєрєє очъё гэж гvйж яваагvй “Алган гадас”-ынхан шиг л дээ. Тийм болохоор Ц.Элбэгдоржийн Засгийн газар сайдаар томилогдоогvй байж болох юм. Би сайд болмоор байна, болох гэж байна гэж нэг ч удаа ярилцлага єгч байгаагvй. Харин сонин хэвлэлээр л тэгж бичээд байсан. Сонин хэвлэлийнхэнд ч, манай армийнханд ч сайдыгаа цэргийн хvн байгаасай гэсэн сэтгэл байдаг юм. УИХ-ын гишvvдийн дотор цэргийн 6 хvн байдаг юм. Энэ 6-гаас нэг нь тавигдчихаасай гэсэн яриа армийнхны дунд гарч байсан. Тиим яриа нь сонин хэвлэлээр гардаг юм болов уу гэж л бодсон.
-Тvvнээс биш би сайд больё гэж гvйсэн юм бэйхгvй. Сая шийдвэр гаргасан нь АН-д салхи оруулах цаг нь болсон гэдгийг харуулж байна гэж байгаа?
-Нам гэж хэлэхээсээ илvv хэдхэн цєєхєн тооны эрх ашгаа бодсон арчаагvй, хувиа бодсон, албан тушаалд дуртай улсуудын увайгvй зан гэж хэлэхээс єєр аргагvй. 150 гаруй мянган гишvvнтэй АН-ыг бvхэлд нь хамруулж ингэж ярьж болохгvй.
-Та ажлаа аваад хапаа сэлгээ хэр хийв?
-Бид тєрийн тусгай албан хаагчид. Халаа сэлгээ нэг их хийгдэхгvй болов уу. Гэхдээ албан тушаалдаа тэнцэхгvй улсуудыг єєрчлєхєєс єєр арга байхгvй. Энэ бол ардчиллын зарчим. Хэн нэгэн дарга, нам албан тушаалаа ємчлєєд авчихаж болохгvй. Тэгэхээр би ажилтайгаа танилцаж байна, харж байна, хамтран ажиллах гэж хичээнэ. Болохгvй
орны нvvр царай, Монгол улсыг ялангуяа гадныхны нvдээр харахад армиар нь дvгнэнэ. Энэ талаар тодорхой бодсон шийдэх зvйлvvд их бий. Бие бvрэлдэхvvний хувьд ч, хувцас хунарын хувьд ч єєрчлєнє. єєрчлєнє гэхээр заавал Монгол vндэсний хувцас ємсєєд лоовуузан малгай тавих нь онц биш. Манай зэвсэгт хvчин энхийг сахиулах vйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхий нийттэй хэл нийлvvлэн алхаж байгаа. Тийм болохоор глобальчлагдах чиглэлд нийцсэн vндэсний агуулгаа хадгалсан хувцас формтой байх ёстой. Гэхдээ одоо яг тиим хувцастай байна гэж хэлэхэд бэрх. Ер нь энэ тая дээр нээлттэй байна. Сонин хэвлэлээр дvрэмт хувцасны уралдаан зарлаж ард нийтээрээ хэлэлцэх, ерєнхийлєгчид танилцуулах гээд ажил их байна.
эв нэгдлийн Засгийн газар санал болгоход би татгалзаагvй. Энэ Засгийн газрын бvрэлдэхvvнд ррж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Хийх бvтээх урам зоригтой ажиллаж байна.
-Ц.Шаравдорж сайдаас та юу євлєж авав?
-Зэвсэгг хvчинд дутагдаж байгаа хууль дvрмvvд дээр манай урдаа барьдаг хуульчдын нэгийн хувьд Ц.Шаравдорж сайд маш сайн ажилласан байна лээ. Бэлэн болгосон хуулийн тєслvvд, хийгдсэн зvйлvvд ч бий. Цаэшдаа энэ ажилд эргэн тусгалаа олох хууль эрх зvйн баримтууд хvлээлгэж єгсєн. Бид хоёрын хувьд УИХ -ын гишvvдийнхээ хувьд харьцаа маш сайн байдаг. Ажлыг нь хvлээж авахдаа би аргагуй сайн хуульч юм байна гэдгийг нь олж харсан.
Монголын нэг єдєр сонины 2006 оны 02-р сарын дугаар 06
URL: