Монголын геологичид Төв Азийн төсөлд хамтарна

medee_1БНХАУ, БНСУ, Казахстан, Монгол, ОХУ зэрэг таван улсын геологичид хамтран хэрэгжүүлж байгаа “Хойд-төв-зүүн Азийн гурван хэмжээст геологийн структур ба металлогени” төслийн оролцогчид хээрийн аяллынхаа үр дүнг ярилцлаа.

ОХУ-ын Эрхүү хотод болсон энэхүү хамтарсан төслийн ээлжит ажлын уулзалтад оролцсон дөрвөн орны судлаач эрдэмтэд манай улсын Дархан-Уул, Дундговь, Төв аймгаар хээрийн аялал хийж, уг төслийн явцтай танилцсан байна. 2002 оноос Казахстан, БНХАУ, Монгол Улс, ОХУ гэсэн дөрвөн орны геологийн албад хамтран олон улсын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, 2007 он хүртэл “Төв Ази ба зэргэлдээх нутгуудын 1:2.5ОО.ООО-ны масштабтай геологийн зургуудын атлас” зохиох төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэхүү төслийн II үе шат болох “Хойд, төв, зүүн Азийн гурван хэмжээст геологийн структур ба металлогени” төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.

“Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих