Францууд Монголын хөдөө аж ахуйн салбарыг сонирхож байна
Монгол Францын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий хоёр улсын эдийн засгийн чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Уг чуулга уулзалтад Монголын 20 гаруй, Францын 20 гаруй компани оролцож байгаа аж. Чуулга уулзалтыг Монголд суугаа Францын Элчин сайдын яам, Монгол, Францын бизнесс зөвлөл хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож буй Францын компаниуд Монголын хөдөө аж ахуйн болоод эрүүл мэндийн салбарыг сонирхож байгаагаа илэрхийлсэн аж.
Монгол Улс Францтай 1965 онд дипломат хаилцаа тогтоосон бөгөөд 1974 оноос хойш эдийн засгийн харилцаагаа эхлүүлсэн байна. Хамгийн анх Франц улсын буцалтгүй тусламжаар Монгол улсын цахилгаан холбооны сүлжээг шинэчилсэн юм. Үүнээс хойш Франц улс Монголын эрүүл мэндийн салбарт гурван төсөл хэрэгжүүлээд байгаа аж. Мөн Франц улстай хамтран Эрдэнэт хотын ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
А.Ойгондэлгэр МОНЦАМЭ
URL: