“Мобиком”-ын сурталчилгааны самбар хүний эрүүл мэнд, амь насыг заналхийлж байна
“Шулаач” “молиго үмхүүлэгч” зэргээр цоллуулж, олон хэрэглэгчээ алдахад хүрээд буй “Мобиком” байнга л хэл ам дагуулдаг. Хэрэглэгчийн ярианы төлбөрийг нэмдэг, бусад оператор компаниудтай харьцуулахад өндөр тарифтай, худал шагнал урамлшуулал зарладаг, байрны дайтай үнэтэй 9911-дугаар байршуулдаг, хадгалуулсан дугаарыг зардаг зэрэг олон шүүмжлэл хүртдэг нь нууц биш.
Үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг нь хангаж чаддаггүй нь туйлын үнэн. Дараа төлбөрт хэрэглэгчид нь “Мобиком”-ын ганц “олз”. Энгийн иргэдийг бодвол харьцангуй боломжтой хүмүүс дараа төлбөрт дугаар хэрэглэдэг гэх бөгөөд нэг их хэл ам гаргаад гүйгээд байдаггүйг тэд анддаггүй.
“Таны мөнгөөр бид хөлжинө” гэсэн ядмагхан уриаг хэрэглэгчдээсээ авсан давуу эрхтэй энэ компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрснийг хүн бүхэн ярьж байна.
Барилга дээрээс л элдэв төмөр, барилгын материал унаж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэмтэл учруулчих гээд байдаг байсан бол энэ удаа бас л “Мобиком”-ын нэр цохиж явна. Хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу Чингэлтэй дүүрэгт байрлах “TEDY” төвийн өмнө байрлах “мобиком”-ын сурталчилгааны самбараас өнгөрсөн амралтын өдөр “төмөр” унажээ. Азаар явж байсан машины хажууд унасан байна. Нилээд хүнд жинтэй төмөр байсан бөгөөд хүн оногдсон бол үхэлд ч хүргэж мэдэхээр байсан гэнэ. Дэвид Холлидэй гэх шинэ захиралтай болсон Мобиком корпорацийг шинэлэг хэлбэрээр ажиллах байх хэмээн хэрэглэгчид нь хүлээж суугаа. Гэтэл ард түмнээ шулж өдий зэрэгт хүрсэн монополь эрхтэй гэгддэг “Мобиком” корпораци ядаж гаднах тохижилт, самбартаа анхаарч багахан хөрөнгө зарчихаж чадахгүй байгаа нь дахиад л хэрэгчлэгдийн бухимдлыг төрүүлж мэдэх нь. Монгол хүнийг шударга бус аргаар шулж болох ч амь нас, эрүүл мэндийг нь заналхийлээд байж болохгүй л баймаарсан.
Эх сурвалж: shuurhai.mn
URL: