“Америкийн гоо бүсгүй – 2014″ титмийн эзнээр Нина Давулури тодорлоо

Өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны үдэш АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах 87 дэх тэмцээн Атлантик-сити хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Америкийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнд тус улсын 50 мужаас тус бүр нэг, Колумб, Пуэрто-Рико улс болон Виржинийн арлуудаас тус бүр нэг, нийт 53 бүсгүй өрсөлджээ.
Шинэхэн миссээр Нью-Йорк мужийг төлөөлөн оролцсон Нина Давулури тэргүүн гоо бүсгүйн титмийн эзэн боллоо.
Ингэснээр 24 настай Давулури энэ тэмцээний түүхэнд ялагч болсон анхны Энэтхэг гаралтай бүсгүй болсон юм. Тэмцээний авъяаслаг гоо бүсгүйн уралдаанд тэрээр Болливудын сонгодог бүжиг бүжиглэжээ. Ингээд ялагч болсон Давулурид титмээс гадна 50 мянган долларын чек гардуулсан аж. Тэрээр шагналын мөнгөө сургалтынхаа төлбөрт зарцуулна гэсэн юм. Давлуригийн аав эмч бөгөөд тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөнө хэмээн төлөвлөж байгаагаа ярьсан байна.
Тэмцээний хоёрдугаар байрыг Калифорни мужаас оролцсон хятад гаралтай Кристал Ли эзэлсэн бол гуравдугаар байрт Оклахома мужийн төлөөлөгч Келси Грисволд оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих