Жирэмсэн эмэгтэйн эрх зөрчигдөж байхад Х.Женсгул дарга юу хийж байна вэ?

Өнгөрсөн 4-нд эмчийн хариуцлагагүйн улмаас Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярай хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарсан. Тус эмнэлгийн жижүүр эмч, эх баригч эмч н.Сүрэнжав нар эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүй, түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг нь тогтоогдсон юм.
Анх төрөх гээд ирэхэд нь хэл амаар доромжилж, шаардлагатай эм тариа хийгээгүй, үүний улмаас өөрөөрөө төрж чадахгүйд хүрсэн гэдгийг хохирогч бүсгүй хэлж байгаа. Одоогийн байдлаар нярайн бие сайнгүй, ар гэрийнхэн нь ч гомдолтой байгаа ажээ.
  Гэтэл Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Х.Дармен болон Цагдаагийн газрын дарга Х.Женсгул нар асуудалд хөнгөн хуумгай хандаж, төрөхийн хүндрэл гаргаж, нярайн эд эрхтэнээр тоглож хариуцлага алдсан эмчийг зөвхөн ажлаас нь халаад өнгөрсөн юм.
Х.Женсгул буюу Цагдаагийн газрын дараг эмэгтэй өөртэйгээ ижил эмэгтэй хүний эрх зөрчигдөж, төрөхийн хүндрэлд өртөж байхад таг дуугүй сууж байгаад нь харин нутгийн олон нэлээд гомдолтйо байгаа ажээ.
Найман мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авдаг байтал нярай хүүхдийг үхэх, сэхэх нь тодорхойгүй эсвэл амьд өсч бойжлоо ч тахир дутуу болохоор хэмжээнд хүргэсэн сонгтуу эмч, эмнэлгийн ажилтнуудтай хэн хариуцлага тооцох ёстой вэ.
Эх сурвалж: “tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих