Секстэй холбоотой бүсгүй хүний сэтгэл зүйн 10 асуудал

Саяхныг хүртэл манайд сексийн эмзэг асуудлаар ярилцах нь зохимжгүй зүйл байсан. Тэр тусмаа бүр эмчтэй. Гэтэл хүмүүс сэтгэл шаналгасан эмзэг асуудлаа шийдвэрлэж чадахгүй, шаналгаатай амьдралаар амьдарсаар … Эргэн тойрон нэвтэршгүй хана, хуурмаг зан, дуугүй байдал.Харин одоо хүмүүс сэтгэл зүйчид итгэх болж, амьдралдаа тулгараад буй олон олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтдаа хайх болсон. Секстэй холбоотой эмэгтэй хүний сэтгэл зүйн эмзэглэлийн асуудлаар тэд ийн өгүүлж байна.

1. Өөрийн дур булаам байдалдаа үл итгэх
Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайхныг мэдрэхээ больдог. Гэтэл бид жирийн л хүмүүс, бид өвдөж, ядарч, сресст орж шаналдаг. Ийм үед гоо сайхан харагдах нь мэдээж хэцүү. Харин эмэгтэй хүний хувьд, өөрийгөө доогуур үнэлэх, өөртөө итгэлгүй байх нь ердийн зүйл мэт болдог. Олон бүсгүйчүүд эрчүүдийн өмнө хувцсаа тайлж, секс хийдэггүйн дээр бүр зурагтаар ч эсрэг хүйстнээ харах боломжийг өөртөө олгодоггүй. Харилцааны эхэн үед цухалзах эмэгтэй хүний ийм итгэлгүй зан авир нь эсрэг хүйстнийхээ хүнтэйгээ ойр дотно харилцаатай болох боломжийг үгүй хийдэг.

2. Мөрөөдлийн бүсгүй нь биш байх гэдгээс эмээх
Найз залуугаа солино. Гэтэл өмнөх найз залуу нь секси нэгэн байсан ч ойлголцдоггүй, халуун дулаан харилцаагүй байж. Харин одоогийн залуутайгаа гайхалтай ойлголцдог, эелдэг зөөлөн харьцаатай атал өмнөх залуу шиг нь секси биш. Гэтэл шинэ найз залуугийнхаа “Урмыг хугалахаас” эмээсэн бүсгүй, түүнээс хайр сэтгэлийн холбоогоо тасалдаг.

3. Өнгөрсөн үеийн сөрөг туршлага
Өнгөрсөн амьдралдаа эр хүний зүгээс хүчирхийлэл болон харгис хэрцгий үйлдэлд өртөж байсан эмэгтэй хүнд эр хүн адил тэнцүү харагдаж чаддаггүй. Ийм эмэгтэйн нүдээр бүх л эрчүүд эзэрхэг түрэмгий нэгэн болж харагддаг. Энэ тохиолдолд заавал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Учир нь ийм асуудлыг бие даан шийдэх чадвар хүн бүрт байдаггүй юм.

4. Тэр сүүлчийнх нь …
Амьдралын ихээхэн туршлагатай эмэгтэйчүүдийн хувьд өөр өөр амьдралтай хэр нь хайр сэтгэлийн ойролцоо түүхтэй эмэгтэйчүүд тааралдах нь цөөнгүй. Тэд дур булаам, бие даасан, амжилтаар дүүрэн эмэгтэйчүүд. Харин эрчүүд хамгийн ихдээ долоо хоног, багадаа анхныхаа шөнийн маргааш нь л арилаад өгдөг. Асуудал юунд байна вэ? Азаа туршаад үзэх гэдэг нь тэдний гаргадаг гол алдаа бололтой.

5. Гэрлэсний дараа л … секс
Орчин үед хатуу ёс заншилтай дорно дахины эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бодитой зүйл. Энэ бол бидний хувьд үл ойлгогдох дорнын ёс заншил.

6. Жирэмсний үе болон хүүхдээ төрүүлэх үе
Бараг бүх л гэр бүлд үүсдэг асуудал. Эмэгтэй хүн илүү мэдрэмтгий байдаг хэр нь заримдаа мэдрэмжтэй байж чаддаггүй. Жирэмсний үед нүдэн дээр л гэдэс томорч ирнэ. Харин хүүхэд гаргасны дараа бол залуу ээж ядарснаас, сексид зориулах цаг гаргахыг хүсдэггүй. Сексийн хүсэлгүй гэдэг нь нөхөр ч хэрэггүй гэсэн хэрэг үү?

7. Хүмүүжил
Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй анх танилцахдаа төлөв даруу зан авир гаргадаг хэр нь оронд бол “галзуу” сексийг л мөрөөддөг аж.

8. Хоногийн 24 цагийн ажил
Сексэд амьдралын бусад хэрэгцээт бүх зүйлийн нэгэн адил эрч хүч, цаг хугацаа, бас хүсэл тачаал хэрэгтэй байдаг. Гэтэл эмэгтэйчүүд ажилдаа бүх цаг, хүч, ухаанаа зарцуулдаг. Өдөржин ажиллаад, орой нь дэрэн дээр толгой тавингуут л унтчихдаг. Ийм тохиолдолд гэр бүлээ яах болж байна.

9. Өөр өөр темперамент
Мөн сэтгэл хөдлөл, зан аашийн зөрүүтэй байдал нь олон эмэгтэйчүүдийг эсрэг хүйсний хүнтэйгээ ойртоход саад болдог. Эрэгтэй хүн бол сексийн илүү идэвхитэй байдаг бол эмэгтэй хүн илүү тэвчээртэй хүлээцтэй зантай. Энэ байдал нь зөрчил үүсэх гол шалтгаан болдог байна.

10. Жирэмслэхээс айх
Сэтгэл зүйн ийм дарамтад орох тохиолдол эмэгтэйчүүдэд бишгүй бий. Жирэмслэх, бэлгийн замын өвчин халдахаас болгоомжилдог. Гэхдээ энэ айдас нь хамгаалах ямар ч хэрэгсэлгүй үед илүү үүсдэг ажээ.

Үнэхээр тийм гэж үү?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих